Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Энэтхэгийн Мэдээлэл Технологийн үйлдвэрлэл

Posted by suvdan дээр Нэгдүгээр сар 8, 2010


Энэтхэгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг нь яах аргагүй Мэдээлэл Технологийн салбар билээ. Энэтхэгийн Мэдээлэл технологийн салбар дэлхийн зах зээлд өөрийн өндрөөр үнэлэгдэх бренд имижээ аль хэдийн бүрдүүлж сайжруулж чаджээ. Энэтхэгийн Мэдээлэл Технологийн салбар нь Программ хангамжийн үйлдвэрлэл болон Мэдээлэл Технологийн үйлчилгээ (ITES ер нь бол аутсорсыг хэлээд байх шиг байгаа юм) гэсэн 2 салбараас бүрддэг. Энэтхэг нь программ хангамжийн хөгжлийн суурийг тавьсан гэж үздэг төдийгүй Мэдээлэл Технологийн үйлчилгээний хамгийн тохиромжтой (дуртай талархал хүлээсэн) газар гэгддэг.

Энэтхэгийн МТ салбар нь анх 1974 оноос хойш үндэс сууриа тавьсан гэж үзэж болох бөгөөд анх нилээн таагүй орчинд үүссэн байна. Тухайн үеийн Энэтхэгт зах зээл гэгч байхгүй байсан бөгөөд ЗГ бодлогоор хувийн хэвшилийг хяхан хавчдаг байжээ. Ийнхүү хилийн чанд дах олон улсын МТ-ийн пүүсүүдэд программчдыг зуучилж анх Бомбайд байрлах аж үйлдвэрийн конглемерат МТ-ийн үйлдвэрлэлийг эхлүүлжээ.

Тухайн үед Энэтхэгийн ЭЗ нь төрийн хяналтанд байсан бөгөөд төр 1970-аад оны турш программ хангамжын үйлдвэрлэлийг дэмжихгүй байсан байна. Импортын тариф өндөр байсан (техник хангамжинд 135%, пронрамм хангамжинд 100%) төдийгүй программ хангамжын салбарыг “үйлдвэрлэл” гэж үздэггүй байсан учраас экспортлогчид банкны санхүүжилтийг авах эрхгүй байв. 1984 онд Ражид Гандиг ерөнхий сайд болоход ЗГ-ын МТ-ийн салбар дах бодлого нь өөрчлөгджээ. Түүний гаргаж ирсэн Шинэ Компютерийн бодлого нь энэ салбар дах олон бодлогын чанартай асуудлыг өөрчилөхөд чиглэгдсэн байна. Үүнд: техник хангамж болон програм хангамжын импортын тарифыг 60%-иар багасгах, программ хангамжын экспортыг  “хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл” гэж үзэх өөрөөр хэлбэл цаашдаа банкны санхүүжилт авах эрхтэй болох мөн Ражийн зөвшөөрлийн лицензийг хүчингүй болгох,  гадаадын пүүсүүдэд бүрэн өмчит компани байгуулах зөвшөөрөл олгох, экспортын зориулалтын нэгж болон програм хангамжын сүлжээ парк байгуулах төсөл. Эдгээр бодлого нь Энэтхэгт дэлхийн жишигт хүрсэн МТ-ийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг тавьжээ.

Өнөөдөр  Consultancy Services (TCS), Wipro, Infosys, HCL et al гэх мэт энэтхэгийн мэдээлэл технологийн компаниуд нь дэлхийн зах зээлд өөрсдийн мэдээлэл технологийн ур чадвараар танигдсан юм. Энэтхэгийн МТ-ийн салбар дэлхийн түвшинд ийхүү хурдацтайгаар гарч ирснийг хэд хэдэн чухал хүчин зүйлсүүдээр тайлбарлаж болох юм :

  • Энэтхэгийн боловсролын тогтолцоо– Энэтхэгийн боловсролын тогтолцоо нь математик болон шинжлэх ухааны салбаруудад онцгой ач холбогдол өгдөг ба үүний үр дүнд олон тооны шинжлэх ухааны ажилтан болон инженерүүдийг төгсгөн гаргажээ.
  • Өндөр чадвартай хүний нөөц – Энэтхэгийн программчид өөрсдийн хүчирхэг техникийн болон задлан шинжлэх чадвараараа мөн байнгын бэлэн байдлаараа үйлчлүүлэгчиддээ танигдсан байдаг. Түүнчлэн Энэтхэг нь хамгийн олон англиар ярьдаг мэргэжилтнүүдтэй улс юм.
  • Өрсөлдөхүйц үнэ – Барууны орнуудтай харьцуулбал Энэтхэгийн программ хангамжын салбарын хөгжил болон бусад үйлчилгээний үнэ нь үнэхээр өрсөлдөхүйц байдаг.


Сүүлийн хэдэн жилүүдэд Энэтхэгийн МТ-ийн салбар маш хурдацтайгаар хөгжсөөр л байна. Банглор, Хидерабад, Гургаон гэх мэт газрууд нь олон улсын МТ-ийн анхаарлын төвд аль хэдийн орчихоод байна. Банглор,  Хидерабад, Ченнай, Пүнь,Гургаон гэх мэт газруудад хэд хэдэн Мэдээлэл технологийн паркууд байгуулагдчихсан ба эдгээр паркууд нь Силикон Воллигийн төрлийн дэд бүтцийг санал болгож байна. Энэтхэгийн МТ-ийн үйлдвэрлэлийг хүчирхэгжүүлж буй хүчин зүйлсийг авч үзэхэд Энэтхэгийн амжилтын түүх дөнгөж л эхэлж байна.

Б.Сувд

Сэтгэгдэл бичих