Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Archive for 12 сар, 2009

Statesmen-үүд ОК, харин дунд болон анхан шатны төрийн албан хаагчид Not Ok

Posted by suvdan on 12 сар 29, 2009

Манай Монголын төрд луйвардаж гарсан хэсэг бүлэг ухвар мөчит нөхдүүдийг эс тооцвол уг нь үнэхээр хүндлүүштэй өндөр мэдлэгтэй, өргөн цар хүрээтэй сэтгэдэг хүмүүс бас ч гэж зөндөө л байна.

Сү.Батболд, Баярцогт, Сайханбилэг, Зоригт, Занданшатар гээд дурдаад байвал шижигнэсэн сайхан шинэ үеийн удирдагч нар зөндөө л байна. Бүгдээрээ л олон улсын тавцанд чанартай боловсрол олгодгоороо хүлээн зөвшөөрөгдсөн Их сургуулиудыг дүүргэсэн байх юм.  Ер нь тэгээд миний мэдэхээр жишээ нь Зоригт гуай бол хүний хувьд тун дажгүй хүн шиг байна лээ. Зун ажиллаж байхдаа 6 сарын 1-ний өдөр миний бие Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зоригт болон түүний гэр бүлийнхэнд тайлбар хийх явцдаа тэдэнтэй танилцсан юм. Биеэ авч яваа байдал нь их энгийн даруу бас ч гэж алиа яриа хөөрөө сайтай тун дажгүй ах байсан. Гэр бүлийнхэн нь ч бас тулхтай сайхан хүмүүс байдаг юм билээ. Хүүхдүүд нь жоохон мөртлөө л англи хэлээр мэргэшиж байгаа надаас илүү гарна уу гэхээс дутахааргүй хэл устай аргагүй л боловсролтой айлын хүүхдүүд.

Энэ зун бас л ажлын шугамаар Зандаршатар болон түүний гэр бүлийнхэнд тайлбар хийж байхдаа ажиглахад мөн л ухаан билиг уужим саруул цэгцтэй яриатай хүн байлаа. Ингээд бодоод байхад манай төр засгийн удирдлагууд маань уг нь ч бол болоод л байна. Зарим нэгэн сонин шийдвэрүүдийг нь эс тооцвол уг нь ч бол их л дажгүй дажгүй шийдвэрүүд гаргаад л байгаа юм.

Тэгвэл алдаа хаана гараад байнаа??? Юу нь болохгүй байнаа???

Тэгэхлээр явж явж “Шийдвэр гаргагчдын  гаргасан шийдвэрийг биелүүлдэг хүмүүс нь болохгүй байна” байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Нээрээ л бодоод байхад төрийн албанд ажиллаж байгаа 151000 хүмүүс ер нь юу хийгээд байнаа? Нэг л их ажилтай хүнд сурталтай хүмүүс. Нэг асуудал шийдүүлэхээр ороход л урдаас зүсэн зүйлийн баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаардана. Баримтуудыг нь бүрдүүлээд ирсэн ч гэсэн гар харна. Эдгээр хүмүүс л нөгөө шийдвэр гаргагчдын гаргасан тогтоол тушаал журмыг алт биш харин гууль за бүр гууль ч биш зэвэрсэн төмөр болгож байна. Тогтолцоог тэр чигээр нь өөрчилөхгүй л бол эдгээр төрийн албыг хүндрүүлэгч хувалз нараас бид нар салж чадахаа байсан бололтой.

Ингэтлээ шарх нь угжирч битүүрч идээ бээр нь гоожсон энэ нийгэм төрөө бид яах вэээээ?

Сүүлчийн сонголт: Бүхнийг хамтдаа өөрчилцгөөе

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг | 2 Comments »

Сувдаагийнх нь мэндчилгээ

Posted by suvdan on 12 сар 29, 2009

Юуны өмнө эрхэм хүндэт зочид, анд нөхөд блоггерууддаа энэ өдрийн мэндийг хүргэе?  Хуучин 2009 он улиран одож 2010 он гарах гэж байна. Энэ жил найзынх нь амьдралд олон сайхан зүйлс тохиолдсон боловч тэр дундаас өөрийн блогоо нээж та нартайгаа сэтгэгдэлээ хуваалцах болсон нь миний хувьд хамгийн том баяр байлаа. Өөрийнхөө хувьд бас нэгэн шинэ ертөнц, шинэ хүрээлэл, шинэ найзуудыг бий болгосондоо машид талархалтай хандаж байна.

Та бүхэнтэйгээ өөрийнхөө бодол санаагаа хуваалцаж шинэ бичлэг оруулах болгондоо ертөнцийн нөгөө буланд надаас хол зайд хэн нэгэн миний бодлыг сонсож надад сэтгэгдэлээ алсын зайнаас хуваалцаж байгааг мэдрэх ямар сайхан байдаг гээч…

Надтай өөрсдийн санал бодлоо солилцож, цаг гарган миний бодлыг хуваалцдаг та бүхэндээ маш их хайртай шүү.

Ирэх 2010 ондоо аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн эрүүл энх байхын ерөөлийг та бүхэндээ дэвшүүлье… 2009 онд тохиолдсон бүхий л гунигтай дурсамжаа мартаад 2010 оноо эрч хүчээр угтан авч бүхнийг шинээр эхэлцгээе…

Хүндэтгэн ёсолсон: Б.Сувд

P.S: өвлийн өвөөгөөс бүгдээрээ гоё бэлэг авах болтугай…хэхэ

Posted in Сувд...өөртөө л зориулав | 2 Comments »

Монгол улсын хөгжилд бие хүний гүйцэтгэх үүрэг (3-н жилийн тэртээх миний бодол)

Posted by suvdan on 12 сар 29, 2009

Саяхан дэвтэр номоо янзалж байгаад дундаас нь 3 жилийн өмнө бичиж байсан багахан хэмжээний эссенийхээ нооргийг оллоо. Уншсаныхаа дараа 3 жилийн өмнөх Сувдын бяцхан гэгээн бодлыг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Ямар ч улсын хувьд хөгжлийг гартаа авч явж байдаг хүмүүс нь нийгэмдээ оюуны болон материаллаг баялгыг бүтээх чадвартай бие хүн байдаг. Бидний мэдэхээр социологийн шинжлэх ухаанд нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, нийгмийн гишүүн болж төлөвшсөн, нийгмийн үнэт чанарыг эзэмшсэн хувь хүнийг бие хүн гэж тодорхойлдог. Бие хүн гэдэг нь хүний бүх шинж чанарын хамгийн “төгс” хэлбэр гэж үздэг ба энэ утгаараа мэдээж нийгэмд гүйцэтгэх үүрэг өндөр мөн хүлээх хариуцлага ч өндөр байдаг.

Өнөөдөр 21-р зуунд Монгол улс маань хөгжиж, хөгжлийн тодорхой түвшинд (бага ч гэсэн) хүрээд байгаа ч салбар салбар дээр нь авч үзвэл харьцангуй ойлголт болж хувираад байна. Энэ нь хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн орчин нөхцөл, багаж зэвсэг, шинэ техник технологийн дутагдалтай байдлаас ихээхэн хамаарч байгаа ч нөгөө талаараа боловсон хүчний дутагдал, нийгмийн гишүүдийн идэвхигүй байдал гэх зэрэг хүчин зүйлийн нөлөө ч бас дутахааргүй нөлөөлж байгаа юм.

Миний бодлоор Монгол улсаа хөгжүүлж дор хаяж бүс нутагтаа хөгжлөөр дээгүүр ордог улс болгохын тулд бие хүн бүрийн идэвхитэй оролцоо, бие хүн бүрийн ажил мэргэжилдээ эзэн болж буй байдал их чухал юм. Харамсалтай өнөөдөр хараад байхад ажил мэргэжилдээ эзэн болох нь байтугай өөрөө ч нийгэмдээ бие хүн болж төлөвшиж чадаагүй хүмүүс төр засгийн өндөр албан тушаалыг хэдэн халтар төгрөгний хүчээр хэнэг ч үгүй хашиж байх юм. Нийгэмдээ гүйцэтгэх үүргээ ухамсарлаагүй, ёс суртахууны наад захын хэм хэмжээг мэддэггүй харилцааны соёлгүй хүмүүс Монголын тулгар төрийн нэр хүндийг үнэхээр унагаж байна. Гэхдээ юм бүр 2 талтай. Нийгмийн өмнө хүлээх үүргээ биелүүлж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж амьдарч байгаа олон хүмүүс байгааг үгүйсгэх аргагүй юм. Эдгээр ажлаа мэддэг амьдралаа хэнээс ч гуйлгүйгээр аваад явдаг хүмүүсийн хүчээр Монгол улс маань бага багаар хөгжсөөр л байна…. Улам ч бүр хөгжих болно учир нь галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй эх орныхоо төлөө ажил мэргэжилдээ эзэн шиг нь байж чадах ЗАЛУУС бид байна шүү дээ.

Жон Кеннедигийн  “Эх орон чинь танд юу өгч чадахыг биш харин эх орондоо чи юу өгч чадахаа бод ” хэмээн хэлсэн нь ихэд таалагддаг. Миний хувьд би эзэмших мэргэжилдээ шилдэг нь байж, эх орныхоо хөгжлийг гартаа атгасан шинэ үеийн залуусын эхний эгнээнд алхах болно гэдгээ эх орондоо амлаж чадна. Энэ л миний Монгол улсын хөгжилд оруулах бяцхан боловч хүндтэй үүрэг минь юм.

3-н жилийн өмнөх Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг | 3 Comments »

Өөрсдийнхөө төлөө эх орноо золиослогчид

Posted by suvdan on 12 сар 24, 2009

Өнөөгийн манай Монгол улсыг бий болгохын төлөө эцэг өвгөд минь өөрсдийн сүүлчийн дусал цусаа ч үл хайрлан тэмцсээр одоогийн энэ төрт улсыг бидэнд үлдээсэн.  Нэгэнтээ яруу найрагт “Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн юм” гэж байдаг. Эх орныхоо төлөөх хайр ямагт хүнээс золиос шаардаж байдаг. Тусгаар тогтнолынхоо төлөө өвөг дээдэс минь тэмцэж явахдаа өөрсдийн хувийн ашиг сонирхлоо урдаа тавилгүй эх орныхоо нийтлэг ашиг сонирхлыг ямагт бодож ирсэн. Гэтэл өнөөдөр бидний төлөө үхэр мал мэт зүтгэе гэж төрд гарсан луйварчид эх орныхоо төлөө өөрсдийгөө золиослох биш харин өөрсдийнхөө шуналын төлөө эх орноо золиослоод байх шиг санагдах юм.

Манай луйварчид нэг сонгогдоо л бол 4 жил нөгөө өөрсдийг нь сонгосон ДЭЭДСҮҮД болох АРД ТҮМЭНТЭЙГЭЭ уулзана гэж байхгүй. Ардчилсан нийгэмд ард түмэнд хамгийн дээд эрх мэдэл байдаг бол манай монголд луйварчдад л хамгийн дээд эрх мэдэл байх юм.

Өөрсдийн хувийн ашиг сонирхлынхоо төлөө эх орноо харийн дайсанд ч худалдахаас буцахааргүй болсон хүн араатнуудыг л бид сонгочиж. Эх орон гэдэг үг өнөөгийн монголд ийм үнэ цэнэгүй болчихсон юм гэж үү? Сонгууль болох тоолонд л бид одоо ухаантай байж зөв хүмүүсээ сонгох хэрэгтэй гэж ярьдаг боловч яс юман дээрээ зөв сонголт хийх боломжыг тэд биднээс байнга л булаадаг. Ийм байхад ардчилсан сонгууль гэж бид ярих хэрэг байна уу? Эх орныгоо тэд ингэж л өөрсдийн түрхэн зуурын амьдралын төлөө золиосолдог хүмүүс….

Тэд өнөөдөр биднээс айхаа байжээ. Харин биднийг айлгадаг болсон байна. Сонгуулиас ч тэд айхаа байж. Аргач гүй юм даа өөрсдийгөө яаж сонгуулиар ялуулахаа тэд мэдэж байгаа юм чинь.  За ядаж тэгж муу аргаар гарлаа гэхэд жоохон ч гэсэн юм хийдэг болоосой. Хуулиа хэлэлцээд батлаад сууж байхын оронд өөрсөддөө тербум тербум төгрөг өгөх гээд  сууж байхымаа. Тэд эх орноо ингэж л худалддаг хүмүүс. Нэг тендэр зохион байгууллаа гэхэд оролцож байгаа компаниудаас нь хэн нь өндөр хахууль өгнө тэрийг нь л сонгоно. Энэ бол бүр тогтсон уламжлал. Өгөхгүй гэвэл хорхойтой шүдэндээ зууна. Ийм л зүйлсийг төр захиргааны байгууллагад ажилладаг бүхий л хүмүүс хэнэг ч гүй үйлдэнэ.  Ядаж байхад тэр хятдууд солонгосууд оросууд гээд тендерт оролцдог гадаадынхан нь манайхны хахуульд дуртайг ямар ч сайн мэддэгийн, ямар ч баян юм яаж аргалахаа бүр сайн мэдэх юмаа. Ингэж эх орноо худалдан байж олсон “муу” мөнгө юу болноо. Яахав тэр мөнгөө үр хүүхэддээ үлдээж болноо гэхдээ таны үр хүүхэд тэр хэмжээний мөнгийг ач гуч нарт чинь үлдээж чадах болов уу? Тэр үед та нарын үр хүүхдүүдэд эх орон нь хэрэгтэй байх болов уу тэр мөнгө нь хэрэгтэй байх болов уу? Ирээдүй гэдэг нэр үг өнөөдөр монгол улсад байгаа болов уу?

Хааяа нэг ч гэсэн үлдээд хоцрох үр хүүхдээ тэд нар боддог юм болов уу?  Уг нь боддог л бол, үр хүүхэддээ хайртай л бол эх орнооо ингэж золиосолж уг нь болохгүй л юмсан.

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг, Хар сэдэв, Шүүмжлэлт өнцгөөс... | 4 Comments »

Шинэ жил ба хоосон лонхны түүх

Posted by suvdan on 12 сар 16, 2009

Цас мөсний орноос цан хөврөгөө татуулсаар өвлийн өвгөн аав маань хоёр оны дунд Монголд айлчлан ирэхэд хотын гудамжаар дүүрэн согтуу залуус хоосон архины лонх өвөөг маань угтан авна.

Яг ийм л дүр зургийг хөөрхий өвөө маань жил болгон харсаар сүүлдээ гутраад өөрөө нэг шил хоослохоор шийдэн ЭРГЭЛЗЭЭГҮЙГЭЭР “ хараа”г авч ууна.

Иймэрхүү байдал манай монголын ард түмний минь хувьд бүр зуршил болж хувирсан бололтой. Хүмүүсийн ярихыг сонсоход “архигүй ”-ээр шинэ жилээ тэмдэглэе гэснээ нийлж байгаад л жийнэ. Бид үнэхээр архинаас ангид шинэ жилээ тэмдэглэж чадахааргүй болсон гэж үү?

Яахав нэг 50 граммын асуудал бол байж болно л доо. Харамсалтай нь манайхан юун 50 бүр 5 литрээр нь уухаас нааш санаа нь амрахаа больчихож. Ийм байхад эх орны хөгжил гэж яриад ч яахав… бурхан минь…. Дээр нь байгаа эрхэмүүд доогуурхи бидэндээ хэдэн архины үйлдвэр барьж өгч түүгээрээ биднийг угжчихаад цаагуураа ёстой жинхэнэ хамаг юмаа амжуулаад байна шүү дээ. Согтуу хүн сохор ухаантай гэдэг үг бидэнд одоо тохирохоо больжээ. Согтуу хүн СОХОРЫН СОХОР ч ухаан байхгүй гэхээр болчихсон байна шүү манайхаан….

Б.Сувд

Posted in Хар сэдэв, Шүүмжлэлт өнцгөөс... | 3 Comments »

Үг хэлэх эрх чөлөө юу? Эдийн засгийн эрх чөлөө юу?

Posted by suvdan on 12 сар 12, 2009

1990 онд Ардчилсан хувьсгал ялж Үндсэн хуулиндаа “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал,  цуглаан  хийх эрх чөлөөтэй” хэмээн зарлан тунхагласан байдаг. Тэр ч утгаараа өнөөдөр хэн юу хүссэнээ телевизээр ярьж, сонин сэтгүүлдээ хэвлэж олон нийтэд үгээ хүргэх болсон. Зарим нь хэн нэгнийгээ муулж, зарим нь өнөөгийн нийгэм төр засгаа буруутгаж, зарим нь яаж хичээгээд хичээгээд дээшлэхгүй байгаа амьдралаа хараан зүхэн бичих юм.

Тэгээд бодоод үзэхэд бидэнд үг хэлэх эрх чөлөөг маань хангалттай сайн олгосон байх шиг санагдана.(гэхдээ өөрийгөө илэрхийлснээс болон шоронд хоригдон цэрэг цагдааныхны хяналтанд байнга байдаг сэтгүүлч, улс төр судлаач нарыг эс тооцвол) Гэтэл нөгөө талаасаа бидэнд өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө гэдэг зүйл ёстой түй ч алга. Хуулиндаа сайхан сайхан заалтуудыг баталж оруулдаг манай эрхмүүд болон тэдний ар гэр хамаатай саданд л эдийн засгийн эрх чөлөө бялуурмаар их байх юм. Тэд нэг бизнес шинээр эхлэе гэж орой нь зүүдлээд л өглөө нь тэрийгээ эхлүүлэхэд ямар ч саад тотгор алга. Нөгөө их хүнд сурталтай бусдын гарыг хардаг манай төрийн албан хаагч нар (уг нь бол тэд нар чинь civil servant буюу иргэдийн зарц шүү дээ англиар ) эрхэм түшээдийн гэрийг нь гийгүүлэгч нарыг давхиад очихоор хөлд нь дүүжлэгдээд л бүх асуудлыг нь минутын дотор л бүтээгээд өгчихнө. Тэд нарт л ёстой эрх чөлөө гээч юм байх шиг байна.

Ер нь ингээд бодохоор Хятадын 1 улс 2 систем зарчим зүгээр ч юм уу. Ард түмэнд нь эдийн засгийн эрх чөлөө нь байгаад амьдрал нь болоод байвал хэнд ер нь тэр социалист дэглэм нь хамаа байна. Хятад хүмүүс ч өөрсдөө энэ байдалдаа дийлэнхи нь сэтгэл хангалуун байдаг юм шиг байгаан. Амьдрал нь болоод  л байвал ч нээрээ л хэн л тэр дээгүүр доогуурхи хүмүүсийн шийдвэр, гадаад бодлого энэ тэрт санаа зовох вэ дээ

Уг нь бол бараг бүх телевиз л ард түмний цаг, 10 минут гэх мэтчилэн шууд үгээ хэлэх боломжыг нь олгодог нэвтрүүлэгтэй. Амьхандаа манайхан яриал байх юм нөгөө дүлий годилууд нь дүмбийгээд л суугаад байх юм.

Эдийн засгийн эрх чөлөөг ард түмэндээ олгож хүмүүсээ боломжын амьдралтай болоход нь тусалж хууль эрх зүйгээ зохицуулж авилгал хүнд суртлыг арилгахгүй л бол монголын ардчилал үг хэлэх эрхээс цааш хөгжихөөргүй болчихож.

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг | Leave a Comment »

Түрхэн хугацааны бачимдал ба Шинэ үеийн Монголын ардчилал

Posted by suvdan on 12 сар 12, 2009

Өчигдөрхөн бид бүхэн Ардчилалын  20 жил гээд хөл хөөртэйгээр улс даяар хий хоосон хуурмаг ардчилалын багийг харан баярлав.  Хотын гудамжаар нэг Ардчилал 20 гэж хөөрсөн хүмүүс энгэртээ 50000 ширхэг одонгын нэгийг энгэртээ гялалзуулан хөөрцөглөх юм. Үүнийг тэдгээр хүмүүсийн буруу гэж тохох гэсэнгүй.

Бидэнд ийм зохиол сайтай, Холливүүдийн хэмжээнд хүрэхүйц найруулсан жүжиг тавьж өгч буй төр засгийн дээд удирдлага хэмээх жүжгийн багынхандаа  юуны өмнө баяр хүргэе? Ард түмэн бидэндээ цэнгэлийн манлай аз жаргалын дээдийг хайрлаж буй та бүхэндээ гүн сэтгэлийн талархалаа илэрхийлье гэх үү дээ?

За энэ егөөдөл ч яахав…Бидний өнөөдрийн амьдарч буй нийгэм үнэхээр АРДЧИЛСАН байж чадаж байна уу? Энэ асуултын хариултыг бодохоор талбай дээр очоод зулын гол болчихмоор санагдах юм.  Миний нүдээр бол өнөөдөр бид зүгээр л хий хоосон ардчилсан гэсэн уриан дорхи Социалист нийгмийн тогтолцоонд  амьдарч байна шүү дээ. Өнөө 1990 оноос өмнөх манай Монголын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгэм одоо ч гэсэн манай монголд байсаар л байна. Зах зээлд бид нар амьдарч байна гэж үү? Надаа нэг амьдарч байна гэсэн сайхан жишээ олоод хэлээд өгөөч. Өчигдөрхөн би утсаар яриулж тамхи чихэр бохь энэ тэрхэнийг зардаг ахыг хотын гудамжыг муухай харагдуулаад байна гэж загнаж байх цагдааг олж харлаа. Тэгээд хэдхэн хоногын өмнө Мийгаа багшынхаа лекцэн дээр бас үүнтэй төстэй жишээ аван ярьж байсныг санаад эргэн бодоход ХААНА ТЭР АРДЧИЛАЛ ЧИНЬ БАЙНА ГЭЖ АСУУМААР САНАГДЛАА. ХААНА БАЙГААН ТА НАРЫН ЯРИАД БАЙДАГ ЗАХ ЗЭЭЛ? Үнэнийг хэлэхэд тэр бохь зардаг ах төрөөс юу гуйгаад байгаа юм бэ? Тэр хүн надад мөнгө өг гэж төрөөс гуйхын оронд өөрийнхөө хүчээр хар хүйтэнд хэдэн хүүхдүүдээ тэжээх гээл зогсож байна шүү дээ.

Хувь хүн төрөөс ирэх хий хоосон ямар ч дарамт шахалт, авилгал өгөлгүйгээр чөлөөтэй бизнес эрхэлж болох тэр тогтолцоог л ЗАХ ЗЭЭЛ гэдэг юм бишүү????

Энэ нийгэм бидний эрхэмлэн дээдэлдэг ардчилал зөв голдирлоороо явахад тэгээд юу хэрэгтэй юм бэ? Би уг нь их л optimist хүн байгаа юм. Түрүү жил л гэхэд би энэ нийгмийг залуу үе бид ямар нэгэн өөрчлөлт хувьсгалгүйгээр засаж залруулж болно гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр миний хувьд л лав тийм итгэл төрөхөө болилоо. Залуу үе бид нар л өнөөдрөөс өөрсдийгөө хөгжүүлж,  бидний тархийг угаагаад байгаа ЖҮЖИГЧДИЙН хий хоосон балайралд автахаа байж чадвал л бид нар энэ НОВШИЙН (хараалын үг хэлсэнд хүлцэл өчье) нийгмийг өөрчилж чадна.

Надаас өөр илүү оптимист үзэлтэй хүн байж  болохыг үгүйсгэхгүй ээ… Гэхдээ би зүгээр л одоогийн нийгмээ та нар минь дахиад жаахан анхааралтай ажаад үзээчээ гэж л хүсмээр байна.

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг, Шүүмжлэлт өнцгөөс... | 5 Comments »

Энэтхэгийг хараад л ингэж бодлоо…

Posted by suvdan on 12 сар 10, 2009

Өөрчлөгдөн шинэчлэгдэж буй өнөөгийн дэлхий биднээс хамтран ажиллаж нэг шийдэлд хүрэн нэг дэлхий болохыг шаардаж байгаагаа өдрөөс өдөрт харуулж буй мэт. Дэлхийн дулаарал, сансар огторгуйн асуудал. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө, цэвэр усны нөөцийн хомсдол, дэлхийн эрдэс баялгын нөөц дуусаж байгаа зэрэг бидний ирээдүйд тохиолдох нь аль хэдийн тодорхой болчихсон олон хүчин зүйлүүдийг яаж шийдвэрлэх вэ?
Тэгэхлээр үүнээс гарах арга замыг дэлхийн улс гүрнүүд хамтран тохиролцож байж л олно. Энэ тохиолдолд улс гүрнүүд өөрсдийн ашиг сонирхлоо хойш тавин “НЭГ ДЭЛХИЙ” болох шаардлагатай болж байна. Магадгүй зарим нэгэн судлаачдын бичиж байгаачлан “эзлэн түрэмгийлэх” шинж чанартай Геополитикийн шинжлэх ухааны үнэ цэнэ өдрөөс өдөрт буурч буй мэт санагдана. Гэвч нөгөө талаас угаасаа л хүн хүндээ чоно гэдэгчлэн дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид өөрсдийн ашиг сонирхлоо хойш тавих нь юу л бол.
Манай Монгол шиг жижиг улсын хувьд их гүрнүүдийн геополитикийн бодлогын шатрын хүү тоглоомын гүрэн болчихгүйн тулд эхний ээлжинд ядаж л геополитик гэж ярихаасаа илүүтэй эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэх шаардлагатай болж байна.
Геополитикийн хувьд ашиггүй байршилд байрладаг манай улсын хувьд өнөөдөр 2 хөрш маань хэдхэн хоног хилээ хаахад л ихээхэн хэмжээний хохирол амсдаг болохоо хэдхэн жилийн өмнө мэдэрч байсан. Тэгэхлээр миний бодлоор энэ 2 хөршөөсөө үл хамааран, ядаж л арай бага хамааралтай болон оршин тогтнох нэг арга бол КИБЕР орон зайд амь бөхтэйгээр байрших явдал юм. Өнөөгийн хавтгайрч буй дэлхий ертөнц дээр Мэдээлэл технологийн салбарт бид яагаад тэргүүлэгч нь болохын төлөө явж болохгүй гэж.

Posted in Гадаад ертөнцөд | 7 Comments »

Анхны минь үгс

Posted by suvdan on 12 сар 10, 2009

За сайн байцгаана уу?
Эрхэм хүндэт зочид минь…Өнөөдрөөс эхлэн Сувдаа миний бие та бүхэнтэйгээ улс төр, эдийн засаг , ОУХ-ны тухай гээд л ер нь бол заавал сэдэвт баригдалгүй өөрийнхөө сэтгэгдлээ хуваалцаж, мэдээлэл өгч байх зорилгоор уг блогыг нээлээ…За тэгээд сайхан харилцаад байя даа…
Аль болох та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл өгч байхыг хичээн ажиллах болноо…

Posted in Ангилагдаагүй... | 5 Comments »