Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Archive for 3 сар, 2011

БИ ба “БИ”

Posted by suvdan on 3 сар 14, 2011


Саяхан David Baldacci – ийн Absolute power хэмээх зохиолыг нь уншиж дуусгалаа. Ойрд уншаагүй зохиолын ном. Ер нь л онолын чиглэлийн хатуу үгтэй ном уншдаг надад бол ойрд амтлаагүй шинэ амт байлаа.  Зохиолд нэгэн ерөнхийлөгчийн үйлдсэн аллагыг санаандгүй байдлаар нэгэн дээрэмчин олж харан гэрч болдог тухай юм л даа. Тэр ерөнхийлөгч олон нийтийн өмнө төгс төгөлдөр хэн нэгний дүрийг бүтээх хэдий ч гэтэл яг үнэн дээрээ санхүүгийн дэмжигчийнхээ эхнэртэй явалдаж байгаад түүнийг зүй бусаар хороож түүнийгээ бусармагаар нуух гэж оролддог тийм л хүн байдаг. Ийнхүү бүхий л хэргээ нөгөө гэрч болсон дээрэмчинд тохсоноор Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч болон цагдаагийн газар бүртгэлтэй дээрэмчин хоёрын тэмцэл эхэлдэг тухай юм.

Ер нь хүмүүс бүгд л нийгмийн амьдралдаа мэргэжлийн бус жүжигчний ажлыг байнга л хийж байдаг юм шиг. Бидний хийж буй ажил, гүйцэтгэж буй үүрэг, өмссөн хувцас, уншдаг ном, барьсан цүнх, түрхсэн сүрчиг  биднийг магадгүй өөрсдийн минь жинхэнэ ертөнцөөс хэт их холдуулаад байх мэт. Хэнд ямар харагдахыг хүснэ тэр дүрдээ тохирсон үйлдлийг өөрөөсөө гаргана. Би ч гэсэн магадгүй өөрийн мэдэлгүй тийм төрхийг гаргадаг л байх. Хөөрхөн харагдахыг хүссэн хүндээ сайхан харагдахыг хичээж, ухаантай харагдахыг хүссэн хүнтэйгээ ухаалаг яриа өрнүүлж,  энхрийлүүлэхийг хүссэн хүндээ ялдам ааш гаргаж…

Гэтэл энэ бүх дүрийн минь цаана байх намайг чамайг биднийг бодитоор нь харж чадах хүмүүс хэр олон байх бол… Өөрийнхөө ертөнцийг олон давхар хувцасны цаана нуусан өнөөгийн биднээс хэзээ ямар ааш яаж гарахыг таах аргагүй санагдана.  Тэр нь тэгээд хэнд яаж нөлөөлөхийг бүү мэд…. Биднийг байгаагаар минь харж байгаагаар минь хүлээж авах тэр нэг хүн байгаа болов уу… Будаггүй миний төрх баггүй бидний ааш арын хаалгагүй бидний ажлыг тэр хүн, энэ нийгэм хачиргүйгээр байгаагаар нь хүлээж авч чадах болов уу…. Эдгээр жүжиглэлт л биднийг нийгмийн өмнө арчаагүй сул амьтан болгоод байгааг бид өөрсдөө үнэхээр анзаарахгүй байх шиг… Өөрсдийнхөө үнэн төрхөөр өөрийгөө илэрхийлж чадвал жинхэнэ хүндлэл, эрх чөлөөг олж авч чадна. Гэтэл тархины минь гүнд айдас оршсоор л… Би үнэхээр өнөөдрийн би мөн болов уу…Жинхэнэ би надаас өөр бол яах бол?

Б.Сувд

Posted in Сувд...өөртөө л зориулав | Leave a Comment »

Чих хамраа огтлуулсан охин

Posted by suvdan on 3 сар 10, 2011

Бидний мэддэг ертөнцийн нөгөө буланд хүн итгэх аргагүй ийм амьдрал, ийм түүх оршсоор байна… Саяхан болсон ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бид энд баярлан хөөрч байхад бидэнтэй адил эмэгтэйчүүд эрхээ гутамшигтайгаар хасуулан аамьдын тамыг үзсээр л байна… Энэ бидний мэдэх дэлхий мөн үү?

Энэ бол хүний ёсноос гаж, бүдүүлэг явдал. Нөхрөөсөө салах гэж оролдлого хийсэн 18 настай  Аиша охиныг харгис хэрцгий талибанчууд хамар, чихийг нь огтолж шийтгэжээ. Тэрээр 12 настайдаа айлын бэр болон очиж хатуу хэцүү бүхнийг амссан байна.

Нөхрийнхөө гэрт хонох эрхгүй малын саравчинд хонож, хүнд хүчир бүхнийг түүгээр хийлгэж байжээ. Афганы Урузган мужид амьдарч байсан Аиша охин энэ бүхнээс халширан гэр лүүгээ зугтсан байна.Тун удалгүй нөхөр нь түүнийг гэрээс нь олон, хүлж ууланд авчирчээ.

Аиша охиныг олон хүн тойрон зогсож хүргэн ах нь толгойг нь гараараа барьж нөхөр нь хутгаар охины хамар, хоёр чихийг нь огтолсон байна. Түүний орилж эсэргүүцэхэд хэн ч түүнд туслаагүй ажээ. Тэр ухаан алдаж хэсэг хугацааны дараа сэрэхэд цусандаа холилдсон байжээ. Аишаг хэрцгий нөхөр нь ууланд хаяж үхэлд хүргэхийг оролджээ. Азаар охин амь гарч чадсан байна. Read the rest of this entry »

Posted in Ангилаагүй | Leave a Comment »

Энэтхэгийн соёлын тухай авч үзэх нь….

Posted by suvdan on 3 сар 10, 2011

Энэтхэг эртний соёл иргэншлийн төв болсон  6000 гаруй жилийн өвөрмөц түүх соёл иргэншил бүхий орон билээ. 6000 жилийн түүх гээд л бодоод үзэхэд ямар их зүйлийг бичиж болох нь ойлгомжтой. Гэхдээ Энэтхэг соёл дэлхийн олон сая хүн амд хэрхэн нөлөөлж байгаа талаар бичих нь илүү тус сэдэвт зохилдоно.

Энэтхэг эрт үеэс соёлын баялаг уламжлалтай орон. Уран барилга, утга зохиол, хөгжим, гүн ухаан, бүжгийн урлаг нь олон үндэстний арвин өвтэй. Уран барилга нь 2000 гаруй жилийн тззхтэй, хинду, лал, будда, жэйн шашны уран барилга зонхилно.

Уран барилгад чулууг өргөнөөр ашигладаг. Ертөнцийн гайхамшиг Таж Махал тус орны уран барилгын уламжлалыг илтгэн харуулна. Манай эринээс 1500 гаруй жилийн өмнө Энэтхэгт самгарди хэл дээр утга зохиол хөгжиж, шашин, зан үйлийн ном зохиол, жүжиг, ардын үлгэр, яруу найраг ихээхэн туурвижээ. Read the rest of this entry »

Posted in Гадаад ертөнцөд | Leave a Comment »

Энэтхэгийн цэрэг стратеги

Posted by suvdan on 3 сар 6, 2011

Энэтхэг улсын талаар мэдээлэл оруулъя гэж бодлоо. BRIC-ийн улсуудын нэг… Эдийн Засгийн өсөлтөөрөө 2-т бичигдэх болсон дараа үеийн хэт их гүрэн болох магадлалтай улсын нэг учир олон хүнд сонирхолтой байна байх. Хэт Их Гүрний нэг шалгуур нь цэрэг стратегийн хүчин чадал байдаг учир энэ мэдээллийг уншаад Энэтхэгийн талаар жоохон ч гэсэн ойлголт авах байх хэмээн найдаж байна.  Тоон баримтуудын эх сурвалжыг хавсаргасан байгаа.

Энэтхэгийн зэвсэгт хүчин жил ирэх тусам хүчирхэгжин томорч байна. Өнөөдөр Энэтхэг нь 1,325,000[1] гаруй бие бүрэлдэхүүнтэй дэлхий дээрхи гурав дах том зэвсэгт хүчин юм.

БНЭУ-ын батлан хамгаалах салбарыг авч үзвэл Энэтхэгийн зэвсэгт хүчин, Энэтхэгийн тэнгисийн цэргийн флот, Энэтхэгийн агаарын хүчин зэрэг гол институдыг авч үзэж болно. Үүнээс гадна Энэтхэгийн эргийн хамгаалал, Төв хагас цэрэгжүүлсэн хүчин, Стратегийн хүчний цэргийн хороо зэргийг авч үзэж болно.  Эдгээрийг бие бүрэлдэхүүний тоогоор авч үзвэл:

Бие бүрэлдэхүүн Идэвхитэй Нөөцөнд
Энэтхэгийн зэвсэгт цэргийн хүчин 1,300,000 1,800,000
Энэтхэгийн тэнгисийн цэргийн флот 67,000
Энэтхэгийн агаарын хүчин 220,000
Энэтхэгийн эргийн хамгаалал 19,741
Энэтхэгийн хагас цэрэгжүүлсэн хүчин 1,300,300

Энэтхэгийн зэвсэгт цэргийн  хүчин

Энэтхэгийн газар зүйн онцлогоос шалтгаалан зэвсэгт хүчин нь олон төрлийн газарт ажиллах туршлагатай бөгөөд маш сайн бэлтгэгдсэн байдаг бөгөөд НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байсан онцлог туршлагатай. Read the rest of this entry »

Posted in Ангилаагүй | 1 Comment »