Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Archive for 6 сар, 2011

Soft power буюу Зөөлөн хүч

Posted by suvdan on 6 сар 19, 2011

“Дэлхий дээр 2 төрлийн хүч байдаг бөгөөд тэр нь зэр зэвсэг, оюун ухаан юм. Цагийн явцад оюун ухаан нь зэр зэвсгийг үргэлж дийлж байдаг”                                                                                                                                        Наполеон

Зөөлөн хүч гэдэг нь хүсэж байгаа зүйлээ хүч, албадлага хэрэглэх бус зөвшилцөл, ятган итгүүлэх, татан дагуулалтаар олж авахыг хэлнэ. Энэхүү онол нь Харвардын Их Сургуулийн эрдэмтэн Жозеф Най-ийн 1990 онд хэвлэгдсэн Bound to lead: The Changing Nature of American Power хэмээх номонд анх дурдагдсан байдаг. Ийнхүү энэ ойлголтыг  цааш нь өөрийн 2004 онд гаргасан бүтээл болох “Soft Power: The Means to Success in World Politics”д илүү дэлгэрүүлэн судлан бичсэн.

Жозеф Най-аас  өмнө олон эрдэмтэд үүнтэй төсөөтэй санааг дэвшүүлж байсан. Бүр 7-р зууны үед Хятдын философчид “зөөлөн нь хэрхэн хатуугаа иддэг” талаар сургааль зохиолдоо тэмдэглэж үлдээж байсан бол хожим нь Грамскигийн ноёрхол, Боурдиүгийн бэлгэдлийн хүч, Веберийн эрх мэдэл, Фоукалтын сахилга батын хүч болон Хабермасын харилцаа холбооны хүчний тухай үзлүүд гарч ирсэн ч олон улсын харилцааны голлох чиглэлийн судлаачид хүч чадавхын материаллаг бус талд анхаарал хандуулаагүй байна. ОУХ-ны Конструктивистүүд мөн зөөлөн хүчтэй ижил санааг гаргаж байсан ч бас л үл ойшоогдсон байна.

Дэлхийн улс төрд улсын зөөлөн хүч нь ерөнхийдөө дараах гурван тулгууртай байна: соёл иргэншил (бусдыг татах),  улс төрийн нэр хүнд (дотооддоо болон хилийн чандад санасандаа хүрэх), гадаад бодлого (хууль ёсонд нийцсэн хийгээд ёс суртахуунтай харагдахуйц).

Хүч чадал гэдгийн үндсэн ойлголт нь хүсэж буй зүйлдээ хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар билээ. Үүнд гурван арга замаар хүрч болно.

1. Албадлага заналхийлэл (ташуур)

2. Мөнгө (шан харамж)

3. Бусдыг татан дагуулах (элсүүлэх урвуулах) Read the rest of this entry »

Posted in Ангилаагүй | 1 Comment »

Хатуу Хүч ???

Posted by suvdan on 6 сар 19, 2011

Хатуу хүч хэмээх нэр томъёо нь олон улсын харилцаанд хэрэглэгддэг. Хатуу хүчний онол нь цэрэг эдийн засгийн арга хэрэгслээр бусад улс төрийн бүлгүүдэд, улс гүрнүүдийн ашиг сонирхол, зан үйлд нөлөөлөх тухай номлосон ойлголт юм. Уг нэр томъёог ихэвчлэн зөөлөн хүчтэй эсрэгцүүлэхэд ашигладаг.

Хатуу хүч нь бүх цаг үед байсаар л ирсэн боловч Жозеф Най тусгаар тогтносон улсын гадаад бодлого дах хүчний шинэ хэлбэр болгож “Зөөлөн хүч” хэмээх шинэ нэр томъёог гаргахдаа зэрэгцэн хатуу хүч гэж яригдах болсон байна.

Реализмын хамгийн чухал элементүүд нь хүч болон улсыг удирдах чадвар билээ. Энэ уламжлал Томас Гоббсын бүтээлд тусгалаа олсон байдаг ба тэрээр мөнхийн дуусашгүй хүний хүсэл бол “хүч бас дахиад хүч” хэмээн үзсэн байдаг. Гоббс “Левиатан”-даа хүчний хэмжүүрийг нэмж зөвхөн цэргийн хүчээ зузаатгахаас гадна эдийн засаг санхүүгийн хүчээ нэмэгдүүлэхийг номлосон байдаг.

Реалист онолын залгамжлагч сэтгэгч Ханс Моргентау улсын хүчин чадлыг хэмжих хэмжүүрүүдийг дэлгэрүүлэн судалсан байдаг: “Олон улсын улс төрд улсын улс төрийн хүчин чадлыг бий болгох хамгийн чухал хүчин зүйл бол цэргийн хүч юм”

Хатуу хүчний хамгийн илэрхий тод жишээ нь цэргийн оролцоог ашиглах явдал юм. ХХ-р зуунд л гэхэд ийм жишээ олноороо бий: Дэлхийн 2-р дайныг өдөөсөн Германы Польш руу хийсэн дайралт, Афганистаны Марксист Засгийн Газрыг дэмжих зорилгоор ЗХУ 1979 онд Афганистан руу дайрсан явдал, 2003 оны Иракт явуулсан АНУ-ын ажиллагаа гэх мэтийг дурдаж болох юм. Read the rest of this entry »

Posted in Ангилаагүй | Leave a Comment »

Хүчний тухай үндсэн ойлголт

Posted by suvdan on 6 сар 19, 2011

За ямар ч гэсэн сургуулиа төгсөж Олон Улсын Харилцаа мөн Англи хэлний орчуулагч хэмээх хоёр мэргэжлээр тус тус бакалаврын дипломаа авчихлаа. Төгсөлтийн ажлаа SOFT POWER AND South Korean foreign policy сэдвээр хийж амжилттай хамгаалсан бөгөөд ийнхүү энэ чиглэлээр сонирхдог нөхдөдөө хэрэг болж магад хэмээн дипломын ажлын хураангуйгаасаа хсэгчлэн оруулахаар шийдлээ гэж… кк

Хүч чадавх хэмээх ойлголтыг олон төрлийн шинжлэх ухаанд өөр өөр хэлбэрээр тайлбарлан ойлгодог. “Хүч”-ийг эрдэмтэн судлаачид хэрхэн тодорхойлсон талаар авч үзье.
Томас Гоббс өөрийн “Leviathan” буюу “Агуу их хүчтэн” хэмээх номондоо хүчийг ирээдүйд тодорхой харагдах сайн сайхныг олж авах өнөөдрийн арга зам хэмээн тайлбарласан байдаг.
Харин Марксист уламжлалд, италийн зохиолч Антонио Грамски үзэл суртал дах соёлын ноёрхлын үүргийг үндэстэн улсуудын болон капитализмын хүчийг дэмжих арга хэрэгсэл болж буйг нарийвчлан судалсан. Грамскигийн хүч чадал, эрх мэдлийн (power) тухай ойлголт нь центаур байдалтай буюу Маккиевелийнхтай ижил. Read the rest of this entry »

Posted in Ангилаагүй | Leave a Comment »