Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Archive for the ‘Хар сэдэв’ Category

Өөрсдийнхөө төлөө эх орноо золиослогчид

Posted by suvdan on 12 сар 24, 2009

Өнөөгийн манай Монгол улсыг бий болгохын төлөө эцэг өвгөд минь өөрсдийн сүүлчийн дусал цусаа ч үл хайрлан тэмцсээр одоогийн энэ төрт улсыг бидэнд үлдээсэн.  Нэгэнтээ яруу найрагт “Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн юм” гэж байдаг. Эх орныхоо төлөөх хайр ямагт хүнээс золиос шаардаж байдаг. Тусгаар тогтнолынхоо төлөө өвөг дээдэс минь тэмцэж явахдаа өөрсдийн хувийн ашиг сонирхлоо урдаа тавилгүй эх орныхоо нийтлэг ашиг сонирхлыг ямагт бодож ирсэн. Гэтэл өнөөдөр бидний төлөө үхэр мал мэт зүтгэе гэж төрд гарсан луйварчид эх орныхоо төлөө өөрсдийгөө золиослох биш харин өөрсдийнхөө шуналын төлөө эх орноо золиослоод байх шиг санагдах юм.

Манай луйварчид нэг сонгогдоо л бол 4 жил нөгөө өөрсдийг нь сонгосон ДЭЭДСҮҮД болох АРД ТҮМЭНТЭЙГЭЭ уулзана гэж байхгүй. Ардчилсан нийгэмд ард түмэнд хамгийн дээд эрх мэдэл байдаг бол манай монголд луйварчдад л хамгийн дээд эрх мэдэл байх юм.

Өөрсдийн хувийн ашиг сонирхлынхоо төлөө эх орноо харийн дайсанд ч худалдахаас буцахааргүй болсон хүн араатнуудыг л бид сонгочиж. Эх орон гэдэг үг өнөөгийн монголд ийм үнэ цэнэгүй болчихсон юм гэж үү? Сонгууль болох тоолонд л бид одоо ухаантай байж зөв хүмүүсээ сонгох хэрэгтэй гэж ярьдаг боловч яс юман дээрээ зөв сонголт хийх боломжыг тэд биднээс байнга л булаадаг. Ийм байхад ардчилсан сонгууль гэж бид ярих хэрэг байна уу? Эх орныгоо тэд ингэж л өөрсдийн түрхэн зуурын амьдралын төлөө золиосолдог хүмүүс….

Тэд өнөөдөр биднээс айхаа байжээ. Харин биднийг айлгадаг болсон байна. Сонгуулиас ч тэд айхаа байж. Аргач гүй юм даа өөрсдийгөө яаж сонгуулиар ялуулахаа тэд мэдэж байгаа юм чинь.  За ядаж тэгж муу аргаар гарлаа гэхэд жоохон ч гэсэн юм хийдэг болоосой. Хуулиа хэлэлцээд батлаад сууж байхын оронд өөрсөддөө тербум тербум төгрөг өгөх гээд  сууж байхымаа. Тэд эх орноо ингэж л худалддаг хүмүүс. Нэг тендэр зохион байгууллаа гэхэд оролцож байгаа компаниудаас нь хэн нь өндөр хахууль өгнө тэрийг нь л сонгоно. Энэ бол бүр тогтсон уламжлал. Өгөхгүй гэвэл хорхойтой шүдэндээ зууна. Ийм л зүйлсийг төр захиргааны байгууллагад ажилладаг бүхий л хүмүүс хэнэг ч гүй үйлдэнэ.  Ядаж байхад тэр хятдууд солонгосууд оросууд гээд тендерт оролцдог гадаадынхан нь манайхны хахуульд дуртайг ямар ч сайн мэддэгийн, ямар ч баян юм яаж аргалахаа бүр сайн мэдэх юмаа. Ингэж эх орноо худалдан байж олсон “муу” мөнгө юу болноо. Яахав тэр мөнгөө үр хүүхэддээ үлдээж болноо гэхдээ таны үр хүүхэд тэр хэмжээний мөнгийг ач гуч нарт чинь үлдээж чадах болов уу? Тэр үед та нарын үр хүүхдүүдэд эх орон нь хэрэгтэй байх болов уу тэр мөнгө нь хэрэгтэй байх болов уу? Ирээдүй гэдэг нэр үг өнөөдөр монгол улсад байгаа болов уу?

Хааяа нэг ч гэсэн үлдээд хоцрох үр хүүхдээ тэд нар боддог юм болов уу?  Уг нь боддог л бол, үр хүүхэддээ хайртай л бол эх орнооо ингэж золиосолж уг нь болохгүй л юмсан.

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг, Хар сэдэв, Шүүмжлэлт өнцгөөс... | 4 Comments »

Шинэ жил ба хоосон лонхны түүх

Posted by suvdan on 12 сар 16, 2009

Цас мөсний орноос цан хөврөгөө татуулсаар өвлийн өвгөн аав маань хоёр оны дунд Монголд айлчлан ирэхэд хотын гудамжаар дүүрэн согтуу залуус хоосон архины лонх өвөөг маань угтан авна.

Яг ийм л дүр зургийг хөөрхий өвөө маань жил болгон харсаар сүүлдээ гутраад өөрөө нэг шил хоослохоор шийдэн ЭРГЭЛЗЭЭГҮЙГЭЭР “ хараа”г авч ууна.

Иймэрхүү байдал манай монголын ард түмний минь хувьд бүр зуршил болж хувирсан бололтой. Хүмүүсийн ярихыг сонсоход “архигүй ”-ээр шинэ жилээ тэмдэглэе гэснээ нийлж байгаад л жийнэ. Бид үнэхээр архинаас ангид шинэ жилээ тэмдэглэж чадахааргүй болсон гэж үү?

Яахав нэг 50 граммын асуудал бол байж болно л доо. Харамсалтай нь манайхан юун 50 бүр 5 литрээр нь уухаас нааш санаа нь амрахаа больчихож. Ийм байхад эх орны хөгжил гэж яриад ч яахав… бурхан минь…. Дээр нь байгаа эрхэмүүд доогуурхи бидэндээ хэдэн архины үйлдвэр барьж өгч түүгээрээ биднийг угжчихаад цаагуураа ёстой жинхэнэ хамаг юмаа амжуулаад байна шүү дээ. Согтуу хүн сохор ухаантай гэдэг үг бидэнд одоо тохирохоо больжээ. Согтуу хүн СОХОРЫН СОХОР ч ухаан байхгүй гэхээр болчихсон байна шүү манайхаан….

Б.Сувд

Posted in Хар сэдэв, Шүүмжлэлт өнцгөөс... | 3 Comments »