Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Archive for the ‘Хамтдаа өөрчилцгөөе…’ Category

Лесби байна уу трансжендер байна уу хэнд хамаа байна….

Posted by suvdan on 1 сар 24, 2011

Hello World…Нэг насаар хөгшрөв…Өөрийнхөө нөүтбүүкийг тэвэрсээр элдвийг өөрөө өөртөө зориулж бичиж хадгалсаар л… Энэ ертөнц нэг л биш (Инээдтэй нь яг л өмнөх шигээ)… уйтгартай … Өдөр бүр өөрөөсөө асуудаг миний асуулт “хүмүүс яагаад ийм байдаг юм бол?” Хүмүүс бусад хүмүүс өөрөөс нь өөр гэдгийг үл хайхран өөрийнхөөрөө дайрна. Тэр Өөрийн бодОл ӨөртӨӨ зӨв гэж үнэхээр утгагүй үг. Өөрт нь зөв байлаа гээд өрөөл бусдад заах эрх хэнд ч байхгүй.

2,3 өдрийн өмнө байна уу даа БТВ-ийн оройн хөтөлбөрөөр Отгонбаяр (нэр нь яг зөв эсэхийг сайн санахгүй байна) гэдэг ижил хүйстэн залуу орж байна. Би ч угаасаа бэлгийн чиг баримжаа ямар байхаас үл хамааран хүн бол хүн гэдэг үзлийг тууштай дэмжигч учир түүний яриаг анхааралтай гэгч нь чих тавин сонирхон үзлээ. Үнэхээр л сонирхолтой байсан. Тэгээд л харамсалтай нь ШУУД УТАС дуугараад л нөгөө л утгагүй өөрийнхөөрөө дайрагчид…. Ядаж байхад бүдүүлэг…

Хүн төрөлхтөн бид хэзээ бусдын амьдралд хөндлөнгөөс оролцож заадгаа болих юм бол… лесби гей трансжендер хэн ч байсан гэсэн тэд бидэн шиг л хүн…. хайрлаж дурлах хайрлуулах эрхтэй…хэн ч тэдний энэ эрхэнд хөндлөнгөөс халдах эрхгүй… Нийгмийн цөөнх болсон эдгээр хүмүүс хүн төрөлхтөн үүсэн бий болсон тэр цагаас л илд далд ямар нэгэн байдлаар байдаг л байсан. Ардчилал гарснаар гарч ирсэн асуудал энэ биш…Америкийг дагаж хөлөө хөлдөөж байгаа асуудал ч биш… Энэ бол зүгээр л бидэн шиг хүмүүс ардчилалын буянаар өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж байгаа асуудал…

Үнэндээ хүн бүр нэг нэгнээсээ өөр… Зарим нэгэн даган дууриагчид байдаг ч сайн харвал бүгд л өөр… Бүгд л бусдаасаа өөр байхад тэднийг ч бас “өөр байгаагийнх” нь төлөө яагаад хөндлөнгийн хүмүүс шүүгээд байгааг огт ойлгохгүй юм..

Би чамаас, тэрнээс,түүнээс, тэд нараас , та нараас хорвоо дэлхийгээс үргэлж л өөр байж ирсэн. Би ч гэсэн тэгвэл гаж уу?

Advertisements

Posted in Хамтдаа өөрчилцгөөе... | Leave a Comment »

Интернет соёл ба Бид

Posted by suvdan on 1 сар 23, 2010

За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе?

Би гэдэг хүн байнга л computer, internet-ийн хойно сууж байдаг ч барагтай л бол янз бүрийн site-руу орж хүмүүсийн элдэв шалдав комментуудыг үзээд байдаггүй л дээ. Харин өнөөдөр жаал зав гарахаар нь баахан л элдэв бусын цахим хаягуудаар зочилж үзэв.

Үнэнийг хэлэхэд үнэхээр гутлаа. Ихэвчлэн л хараалын үгс, бусдыг ор үндэсгүйгээр доромжилсон муухай үгс бичсэн байх юм. Хүн үзэл бодлоо илэрхийлж бололгүй л яахав, бухимдалгүй л яахав… Гэхдээ тэрийгээ зөв байдлаар зөв хэлбэрээр илэрхийлж сурах цаг аль хэдийн болсон байна. Зөв шүүмжлэл хэзээд бусдад хэрэг болж байдаг харин хоосон атаархал доромж үг бол үүнд хамаарахгүй шүү дээ. Өнөөдөр бид бүхэн Интернет Соёл гэдэг зүйлсийг зайлшгүй эзэмших хэрэгтэй болсон байна. Зүгээр нэг computer-ийн цаана суучихаад баг зүүчихээд хэн нэгнийг бусармаг үгсээр доромжилсноор өөрсдийгөө COOL залуу болчихсон мэтээр сэтгэж байвал өрөвдөлтэй л юм даа.

Орчин үеийн ертөнцөд залуус бидний хувьд ИНТЕРНЕТ гэдэг бол чөлөөт цагаа өнгөрүүлдэг  хамгийн том орчин шүү дээ. Энэ орчинд соёлтой хэрэглэгч байж чадахгүй байна гэдэг бол гудамжаар алхалж байх даа хэн нэгэн рүү ямар ч шалтгаангүйгээр нулимж, гудамжны нэг өнцөгт зогсоод биеэ засахтай л адил бүдүүлэг үйлдэл гэж би боддог. Read the rest of this entry »

Posted in Хамтдаа өөрчилцгөөе... | Leave a Comment »

Хулгайлагдсаар л….

Posted by suvdan on 1 сар 21, 2010

Арай ч дээ… Энэ Хятдууд бүр дэндэж байх шив…Манай улсын гэх бүхий л зүйлсийг Өвөр Монгол гэдэг хучлаган дор авахаар шийдсэн бололтой. Телевизээ асаагаад мэдээ үзэхээр Хятдууд хэрхэн Монголын хөөмий, морин хуурыг хулгайлсан тухай гарах юм. YouTube орж жоохон хэсэх гэхээр ДОГШИН ХУТАГТ ДАНЗАНРАВЖАА-ийн “Үлэмжийн Чанар” гэх гайхамшиг төгс бүтээлийг нэг муу жоохон өвөрлөгч пацаан (би уг нь ийм үг хэрэглэх дургүй л дээ)ичих ч үгүй хулгайлан дуулсан байх юм. Үнэхээр юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй балмагдаж орхилоо. Ийм сайхан бүтээлийг тийм балиар гутамшигтай хоолойгоор, ямар ч зохисгүй муухай хатуу хятад хэлээр дуулсан байх юм. Энэ чинь юу болж байнаа. Монгол гэдэг ард түмэн үндэстэний олон зуун жил бий болгосон соёл, ёс заншилийг Read the rest of this entry »

Posted in Хамтдаа өөрчилцгөөе..., Шүүмжлэлт өнцгөөс... | 3 Comments »

Цэргийн албаа хаацгаая л даа эрчүүдээ?

Posted by suvdan on 1 сар 11, 2010

Сүүлийн хэдэн жилд манай Монголд цэргийн албыг хүслээрээ хааж, Монгол эр хүн гэдгээ батлах эх орондоо хайртай залуус ердөөсөө байхаа больжээ. Өнөөгийн нийгэмд манай монголын эрчүүд солонгос киноны жүжигчин шиг болохыг л хүсдэг болчихсон юм шиг санагдах юм.

Өнөөдөр миний эргэн тойронд цэргийн алба хаасан нэгэн үеийн залуус ердөөсөө ч алгаа. Дэндүү харамсалтай юм. Яахав сүүлийн үед цэргийн алба хаах талаар зарим нэгэн муу мэдээ сонсогдож л байна л даа гэхдээ энэ нь нийтийг хамарсан зүйл биш шүү дээ. Эр хүн болж төрсөн л бол эр цэргийн алба хааж, нэгэн үеийн цэргийн андуудтай болох нь уг нь бахархалтай л зүйл баймаар юм. Гэтэл үүний оронд хэдхэн төгрөг төлөөл өөрийгөө цэргийн албанаас чөлөөлүүлчихдэг болчихож. Эх орон чинь таны тэр хэдэн төгрөгөөр хэзээч дутахгүй харин эх орон чинь таниар дутна шүү дээ залуус минь.

Ер нь тэгээд ч Монгол улс 2 их гүрний дунд оршдог. Бид түүхэндээ энэ 2 орны тоглоом, дэнчин нь болж л ирсэн тэгэхлээр хэзээ ч юу ч болоо билээ? Хэн мэдэх вэ дээ? Өнөөгийн энэ нийгэмд бид НҮБ байхад бид зүгээр гээд суугаад байх цаг аль хэдийн өнгөрсөэ мэт. Хэдхэн жилийн өмнө л гэхэд АНУ ЕА-н шийдвэрийг хэрхэн зөрчиж байхыг дэлхий нийтээр хараа биз дээ. Ингээд бодоод үзэхээр Хятад ч юм уу ОХУ хэзээ нэгэн цагт тийм байдал гаргах ч юм билүү(яахав хийсвэр сэтгэлгээ) Үнэхээр байдал муугаар эргэвэл монголд баахан л LV, BOSS, ARMANI ярьсан цэргийн бэлтгэл ч хийж үзээгүй балинч нар л байх юм шиг байна даа.

Цэрэг татлага явагдах болохоор очдог залуус нь  ихэвчлэн л ар гэрийн бололцоо муутайгаас шалтгаалан 2 жил ч гэсэн идэх хоолондоо санаа зовхооргүй байх гэсэн хүмүүс.

Нөгөө талаас манайд цэрэгт явахын сайхныг сурталчилсан компанит ажил ердөөсөө явагдахгүй юм аа. Ер нь хараад байхад дэлхийн улс орнуудад жүжигчид, дуучид, загвар өмсөгчид гэх мэт олонд танигдсан залуус цэргийн алба хаах гэдэг тал дээр үнэхээр чухал нөлөөг нийгэмдээ өгдөг юм байна лээ. Өөрсдөө цэргийн албаа хааснаар нэр хүндээ ч давхар массын түвшинд өргөж чаддаг байх юм. Гэтэл энд би л лав цэргийн алба хааж байгаа гэсэн олны танил хүмүүсийг сайн санахгүй л юм байна. Олны танил хүмүүс маань ч гэсэн үүргээ ухамсарлан олон нийтээ уриалан дуудаж цэргийн албаа хаадаг байгаасаа л гэж хүсэж байна.

Саяхан миний блог дээр коммент үлдээсэн хүний үг надад их таалагдсан. Шинэ үеийн монголын залуус брендийн хувцсаар гангарсан хоосон толгойтой солонгос сэтгэлгээтэй залуус биш харин ухаалаг, эрдэм боловсролтой эх орноо гэсэн сэтгэлгээтэй залуус байх хэрэгтэй юм шүү.  Эрчүүд минээ эх орон чинь та нараар дутаад байна шүү………….

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг, Хамтдаа өөрчилцгөөе..., Шүүмжлэлт өнцгөөс... | Tagged: | Leave a Comment »