Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Хүчний тухай үндсэн ойлголт

Posted by suvdan on 6 сар 19, 2011


За ямар ч гэсэн сургуулиа төгсөж Олон Улсын Харилцаа мөн Англи хэлний орчуулагч хэмээх хоёр мэргэжлээр тус тус бакалаврын дипломаа авчихлаа. Төгсөлтийн ажлаа SOFT POWER AND South Korean foreign policy сэдвээр хийж амжилттай хамгаалсан бөгөөд ийнхүү энэ чиглэлээр сонирхдог нөхдөдөө хэрэг болж магад хэмээн дипломын ажлын хураангуйгаасаа хсэгчлэн оруулахаар шийдлээ гэж… кк

Хүч чадавх хэмээх ойлголтыг олон төрлийн шинжлэх ухаанд өөр өөр хэлбэрээр тайлбарлан ойлгодог. “Хүч”-ийг эрдэмтэн судлаачид хэрхэн тодорхойлсон талаар авч үзье.
Томас Гоббс өөрийн “Leviathan” буюу “Агуу их хүчтэн” хэмээх номондоо хүчийг ирээдүйд тодорхой харагдах сайн сайхныг олж авах өнөөдрийн арга зам хэмээн тайлбарласан байдаг.
Харин Марксист уламжлалд, италийн зохиолч Антонио Грамски үзэл суртал дах соёлын ноёрхлын үүргийг үндэстэн улсуудын болон капитализмын хүчийг дэмжих арга хэрэгсэл болж буйг нарийвчлан судалсан. Грамскигийн хүч чадал, эрх мэдлийн (power) тухай ойлголт нь центаур байдалтай буюу Маккиевелийнхтай ижил. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр power буюу хүч мэдэл нь хүчлэлт (coercion) болон зөвшилцөл (consent) хоёрын холимог юм. Тэгэхээр тухайн нийгмийн давамгай дэгийг барихад хүчлэх, албадлагын өнцгөөс (нэг анги нөгөө ангиа дарлах) л марксистууд харж байсан бол Gramsci-гийн хувьд энэ байдал нь буурай хөгжилтэй орнуудад үнэн байсан ч илүү хөгжилтэй Баруун Европын орнуудын хувьд тийм бус байсан аж. Эдгээр орнуудад системийг зөвхөн хүчээр барьж байсан бус бас хүлээн зөвшөөрүүлж байсан аж. Энэ хүлээн зөвшөөрөлтийг түүний хувьд тухайн нийгмийн удирдах давхаргын ноёрхолоор бүтээж, ахин дахин бий болгож байсан аж. Энэ ноёрхол нь тухайн давуу бүлгийн ёс зүй, улс төр, соёлын үнэлэмжийг нийгэмд өргөн тархаан захирагдагч, доод бүлгээр тэдний өөрсдийн үнэлэмж мэт хүлээн зөвшөөрүүлдэг.
Америкийн зохиолч Чарлез Фрийман хүч чадавхийг бусдын шийдвэр үйлдлийг чиглүүлэх чадамж хэмээн үзэж “Хүчний урлаг: Улсыг удирдах урлаг ба Дипломат ажиллагаа” хэмээх номондоо дэлгэрүүлэн бичсэн байдаг.
Улсын нөөц баялаг чадавхийг тодорхойлох арга гэдэг талаас нь хүчийг ойлгох үзэл цэргийнхэн болон геополитикчдын санаанд шингэсэн байдаг. Чадамж гэдэг нь материаллаг ойлголт нэр томъёо бөгөөд хэмжигдэхүйц, жинлэж болохуйц, тооцож болох ойлголт юм.
Моргентау, Дахл, Волтц, Киохан, Най гэх мэт эрдэмтэд бүгд олон улсын харилцааны чиглэл дэх хүч чадавхийн шинжийг тодорхойлж дэлхийн систем дэх үүний нөлөөг судлан бичсэн байдаг. Эрдэмтэд хүчийг хоёр төрөлд ялган ангилах болсон нь хатуу болон зөөлөн хүчний тухай ойлголт байсан юм. Хатуу хүч гэдэг нь албадлагын шинжтэй үйл ажиллагаа бөгөөд үүнд: цэргийн хүчийг ашиглах, сүрдүүлэх, эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх, хориг тавих, улс төрийн аллага гэх мэт орж болно. Хатуу хүчийг ихэвчлэн хүчирхэг гүрнүүд цэрэг эдийн засгийн хүчээрээ дамжуулан бусад улсын дотоод хэрэгт оролцон өөрчлөх чадварын хувьд эзэмшиж байдаг. Реалистууд, неореалистууд, жишээлбэл Жон Мершиамер ОУ-ын системийн тогтвортой байдлыг хадгалахын тулд энэ хүчийг ашиглахыг дэмждэг.
Даяаршлын үед улс гүрнүүд эрх ашгаа хамгаалахын тулд шууд зэвсэгийн хүчээр түрэмгийлэх нь голдуу өндөр төлөөстэйн дээр асар эрсдэлтэй алхам болох учраас арай өөр арга хэрэглэх болсоныг нь Харвардын их сургуулийн профессор Жозеф С.Най “Зөөлөн хүч” гэж томъёолсон байдаг..
Эрдэмтэн Найгийн үзсэнээр аливаа улс зөөлөн хүчтэй байна гэдэг түүний соёл нь, улс төрийн үнэт зүйл нь, дипломат бодлого нь хүчирхэг байна гэсэн үг. Товчхондоо цэргийн бус арга замаар зорилгодоо хүрэх тухай ойлголт.
Б.Сувд

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: