Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Энэтхэгийн соёлын тухай авч үзэх нь….

Posted by suvdan on 3 сар 10, 2011


Энэтхэг эртний соёл иргэншлийн төв болсон  6000 гаруй жилийн өвөрмөц түүх соёл иргэншил бүхий орон билээ. 6000 жилийн түүх гээд л бодоод үзэхэд ямар их зүйлийг бичиж болох нь ойлгомжтой. Гэхдээ Энэтхэг соёл дэлхийн олон сая хүн амд хэрхэн нөлөөлж байгаа талаар бичих нь илүү тус сэдэвт зохилдоно.

Энэтхэг эрт үеэс соёлын баялаг уламжлалтай орон. Уран барилга, утга зохиол, хөгжим, гүн ухаан, бүжгийн урлаг нь олон үндэстний арвин өвтэй. Уран барилга нь 2000 гаруй жилийн тззхтэй, хинду, лал, будда, жэйн шашны уран барилга зонхилно.

Уран барилгад чулууг өргөнөөр ашигладаг. Ертөнцийн гайхамшиг Таж Махал тус орны уран барилгын уламжлалыг илтгэн харуулна. Манай эринээс 1500 гаруй жилийн өмнө Энэтхэгт самгарди хэл дээр утга зохиол хөгжиж, шашин, зан үйлийн ном зохиол, жүжиг, ардын үлгэр, яруу найраг ихээхэн туурвижээ.

Дундад зууны үеэс эхлэн лалын утга зохиолын нөлөө, ялангуяа яруу найрагт их туссан. Хойд Энэтхэгийн ихэнх хэлээр бичигдсэн зохиолууд самгарди утга зохиолын нөлөөг хадгалсан бол урду, хинди, тамил хэлний утга зохиол бие даан хөгжсөн байдаг.

Энэтхэг бол дэлхийн олон түмэн хүн ардын шүтэж ирсэн Хиндуизм, Жайнизм, Буддизм гэх мэт шашнуудын төв болсон гүрэн билээ.  Өнөөдөр Хиндуизм нь 1,4 тербум дагалдагчтай дэлхий дээрхи 3 дэх том шашин юм. Энд эдгээр шашны номлолын тухай ярих нь бус харин эдгээрийн нөлөөгөөр дэлхийн өнцөг булан бүрт тархаж буй иог, бясалгал, цагаан хооллолт болон шашнаар дамжин түгэх бусад ард түмний соёлыг ярих нь чухал юм.

Өнөөдөр Энэтхэгийн хүн амын өсөлт болон гадагшаа чиглэсэн цагаачлалын урсгалаас шалтгаалан Энэтхэг соёл дэлхийн олон улс гүрэнд хүчтэй түгэж байна. Үүний нэг жишээ бол Энэтхэг таун газар бүр тэлж байгааг хэлж болох юм. Үүнтэй зэрэгцэн Энэтхэг зоогийн газар, сүлжээ ресторанууд байдаггүй улс гэж байхаа больжээ. Энэтхэг иога-ийн сургалтын төв, Энэтхэг бүжиг, Архитекторын шийдлийг дэлхийн  хаанаас ч харж болохоор байна.

Энэтхэг хоол бол дэлхий дээрхи хамгийн алдартай хоолны төрлүүдийн нэг билээ. Энэтхэг хоол нь зөвхөн энэтхэгийн хүрээнд бус Хойд Америк болон Европт өргөн тархсан байдаг байна[1]. 2003 он гэхэд л зөвхөн Англи болон Вейлс-д 10000 Энэтхэг рестаронууд ажиллаж байсан байна. 2007 оны судалгаагаар 2000 оноос хойш АНУ-д 1,200-аас илүү Энэтхэг хоол үйлдвэрлэгчид нэмэгдсэн байна[2]. Британын Хүнсний Стандардын Агентлагын мэдээлснээр, Их Британи дах Энэтхэгийн хоол үйлдвэрлэл 3,2 тербум паундын өртөгтэй бөгөөд 2,5 сая англи үйлчлүүлэгчид долоо хоног бүр энэтхэг хоол иддэг байна.

Европ, Хойд америкаас гадна ЗӨА-д Энэтхэг хоол маш алдартай учир нь энэ бүс нутаг дах хоолны урлагт Энэтхэг нь хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг. Энэтхэг хоол Малайз хоолны урлагт[3] ихээхэн том нөлөө үзүүлсэн төдийгүй Сингапурт Энэтхэг хоол маш алдартай[4]. Мөн Вьетнам, Индонез, Тай хоол Энэтхэгийн хоолны хэлбэрийг дууриасан байдаг[5].

Эдгээрээс гадна Энэтхэг соёлыг хамгийн ихээр түгээж чадаж буй нэгэн чиглэл бол Энэтхэгийн кино урлаг, шоу бизнесийн салбарын хөгжил билээ.   Энэтхэгийн кино үйлдвэрлэл салбартаа дэлхийд хамгийн том нь бөгөөд жилдээ дунджаар бүхий л хэл дээр 1000 шахам кино гаргадаг байна. Энэ нь Холливүүдийн үйлдвэрлэлийн хэмжээг 3 дахин давсан тоо юм.

Энэтхэг нь Хятад,АНУ-ын дараа дэлхийн 3 дах том телевизийн зах зээлтэй улс юм. Одоогоор магадгүй Энэтхэгийн кино үйлдвэрлэлийн технологи нь дэлхийн бүхий л хөгжиж буй улсууд дундаас хамгийн шилдэг нь байх. Энэтхэгийн кино үйлдвэрлэл нь одоо улам бүр мэргэжлийн болж байгаа ба Yash Raj Productions, Dharma Productions, Mukta Arts зэрэг олон продакшнууд нь корпорацын зэрэгт ажиллаж байна.

Энэтхэгийн шоу бизнесийн үйлдвэрлэл нь газар нутгийн хувьд ойролцоох улсуудаас ч цаана  нилээн нэр хүндтэй явж байна. Энэтхэгийн телевизийн сувгууд болон киног өмнөд ази төдийгүй Герман Англи гэх мэт европын зах зээл мөн Америкийн зах зээл тэр чигээрээ хүлээн авч үзэн сонирхдог. Англи, АНУ, Канад зэрэгт Энэтхэгийн тв сувгууд болон кино урлаг нь байр сууриа олж байгаа төдийгүй тэнд байгаа энэтхэгийн цагаачид орчин үеийн Энэтхэгийн соёлыг сонирхож эхэлж байна. Хамгийн гол нь кино урлаг гэдэг маань тухайн улсыг бүхий л талаар нь дэлхийн бусад оронд суртчилж өгдөгийн хувьд соёлыг түгээгч хамгийн сайн зэвсэг болж байна.


[1] “An Indian food company expands” The New York Times

[2] “Tikka in no time” Washington Post by Monica Bhide 2007-01-24

[3] Veg Voyages http://www.vegvoyages.com/food.htm 2009-06-23

[4] “Indian food gains popularity during Chinese new year “ 2007-02-20

[5] Ethnic cuisine- Indonesia by Nancy freeman

Б.Сувд

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: