Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Чих хамраа огтлуулсан охин

Posted by suvdan on 3 сар 10, 2011


Бидний мэддэг ертөнцийн нөгөө буланд хүн итгэх аргагүй ийм амьдрал, ийм түүх оршсоор байна… Саяхан болсон ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бид энд баярлан хөөрч байхад бидэнтэй адил эмэгтэйчүүд эрхээ гутамшигтайгаар хасуулан аамьдын тамыг үзсээр л байна… Энэ бидний мэдэх дэлхий мөн үү?

Энэ бол хүний ёсноос гаж, бүдүүлэг явдал. Нөхрөөсөө салах гэж оролдлого хийсэн 18 настай  Аиша охиныг харгис хэрцгий талибанчууд хамар, чихийг нь огтолж шийтгэжээ. Тэрээр 12 настайдаа айлын бэр болон очиж хатуу хэцүү бүхнийг амссан байна.

Нөхрийнхөө гэрт хонох эрхгүй малын саравчинд хонож, хүнд хүчир бүхнийг түүгээр хийлгэж байжээ. Афганы Урузган мужид амьдарч байсан Аиша охин энэ бүхнээс халширан гэр лүүгээ зугтсан байна.Тун удалгүй нөхөр нь түүнийг гэрээс нь олон, хүлж ууланд авчирчээ.

Аиша охиныг олон хүн тойрон зогсож хүргэн ах нь толгойг нь гараараа барьж нөхөр нь хутгаар охины хамар, хоёр чихийг нь огтолсон байна. Түүний орилж эсэргүүцэхэд хэн ч түүнд туслаагүй ажээ. Тэр ухаан алдаж хэсэг хугацааны дараа сэрэхэд цусандаа холилдсон байжээ. Аишаг хэрцгий нөхөр нь ууланд хаяж үхэлд хүргэхийг оролджээ. Азаар охин амь гарч чадсан байна.

Тэр уулнаас амь өрсөн бууж өвөө дээрээ очжээ. Аишагийн өвөө төрсөн аавыг нь дуудаж тэд хамтдаа Афганд байрлах Америкийн цэргийн баазад очиж тусламж гуйсан байна. Дараа нь түүнийг Кабул дахь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллага хамгаалалтандаа авчээ. Одоогоор тэр Лос Анжелест эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хиймэл хамар зүүн олон нийтийн газраар явж байгаа гэнэ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: