Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Энэтхэгийн цэрэг стратеги

Posted by suvdan on 3 сар 6, 2011


Энэтхэг улсын талаар мэдээлэл оруулъя гэж бодлоо. BRIC-ийн улсуудын нэг… Эдийн Засгийн өсөлтөөрөө 2-т бичигдэх болсон дараа үеийн хэт их гүрэн болох магадлалтай улсын нэг учир олон хүнд сонирхолтой байна байх. Хэт Их Гүрний нэг шалгуур нь цэрэг стратегийн хүчин чадал байдаг учир энэ мэдээллийг уншаад Энэтхэгийн талаар жоохон ч гэсэн ойлголт авах байх хэмээн найдаж байна.  Тоон баримтуудын эх сурвалжыг хавсаргасан байгаа.

Энэтхэгийн зэвсэгт хүчин жил ирэх тусам хүчирхэгжин томорч байна. Өнөөдөр Энэтхэг нь 1,325,000[1] гаруй бие бүрэлдэхүүнтэй дэлхий дээрхи гурав дах том зэвсэгт хүчин юм.

БНЭУ-ын батлан хамгаалах салбарыг авч үзвэл Энэтхэгийн зэвсэгт хүчин, Энэтхэгийн тэнгисийн цэргийн флот, Энэтхэгийн агаарын хүчин зэрэг гол институдыг авч үзэж болно. Үүнээс гадна Энэтхэгийн эргийн хамгаалал, Төв хагас цэрэгжүүлсэн хүчин, Стратегийн хүчний цэргийн хороо зэргийг авч үзэж болно.  Эдгээрийг бие бүрэлдэхүүний тоогоор авч үзвэл:

Бие бүрэлдэхүүн Идэвхитэй Нөөцөнд
Энэтхэгийн зэвсэгт цэргийн хүчин 1,300,000 1,800,000
Энэтхэгийн тэнгисийн цэргийн флот 67,000
Энэтхэгийн агаарын хүчин 220,000
Энэтхэгийн эргийн хамгаалал 19,741
Энэтхэгийн хагас цэрэгжүүлсэн хүчин 1,300,300

Энэтхэгийн зэвсэгт цэргийн  хүчин

Энэтхэгийн газар зүйн онцлогоос шалтгаалан зэвсэгт хүчин нь олон төрлийн газарт ажиллах туршлагатай бөгөөд маш сайн бэлтгэгдсэн байдаг бөгөөд НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байсан онцлог туршлагатай. Хэдий зэвсэгт хүчний гол зорилго нь улсынхаа аюулгүй байдла хилийг хамгаалах боловч сүүлийн хэдэн жилүүдээс өмнө олон улсын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр онцгой анхаарч эхэлсэн.

Энэтхэгийн зэвсэгт хүчин Нэгдүгээр Кашмирын дайн, Поло ажиллагаа, Сино-Энэтхэгийн дайн, Хоёрдугаар Энэтхэгийн дайн, 1971 оны Энэтхэг Пакистаны дайн, Шри Ланкын иргэний дайн, болон Каргилын дайнд оролцож байсан бөгөөд одоогоор НҮБ-ийн гэнэтийн үйл ажиллагаанд зориулсан нэг бригад цэрэгтэй байдаг.

Энэтхэгийн зэвсэгт хүчин Кипр, Лебан, Конго, Ангола, Камбож, Вьетнам, Намиб, Эл- Сальвадор, Либер, Мозамбек, Сомал дах НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон.

Энэтхэгийн тэнгисийн  цэргийн флот

Энэтхэгийн тэнгисийн цэргийн флот  нь 55000 эрчүүд эмэгтэйчүүдээс бүрдэх бөгөөд 5000 тэнгисийн цэргийн нисэх хүчин бүхий бие бүрэлдэхүүнтэй, 2000 тэнгисийн цэргийн десантын цэргүүдтэй дэлхийд 5-т орох тэнгисийн цэргийн флот юм[2].

Одоогоор Энэтхэгийн тэнгисийн цэргийн флот нь нисэх онгоц тээвэрлэгч INS Viraat-ыг оролцуулаад 155 хөлөг онгоцтой бөгөөд сүүлийн жилүүдэд тэнгисийн хүчин чадавхиа нэмэгдүүлэх олон олон төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд гадаадын улсуудаас ч хөлөг онгоц олж авах тал дээр анхааран ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн тэнгисийн цэргийн флот задгай тэнгисийн хүчин хэмээгдсэн цэргийн шинэчлэлт өргөжүүлэлтийг хийж байна[3]. Технологийн дэвшлийн тал дээр ихээхэн анхаарч байгаа бөгөөд Азийн 2 том нисэх онгоц тээвэрлэгчийн нэгийг нь хяналтандаа байлгадаг. Одоогоор өөр хоёр нисэх онгоц тээвэрлэгч үйлдвэрлэлийн шатандаа явагдаж байна. Түүнчлэн 3 баллистик пуужингийн шумбагч хөлөг онгоц 2010 онд ашиглагдаж эхлэх болно. Энэ нь дэлхий дээрхи цөмийн чадвартай 6 тэнгисийн флот нэг болох бөгөөд бусад нь АНУ, БНХАУ, ОХУ, Франц болон Англид байдаг байна.

Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчин 2008-2013 оны хооронд цэргийн шинэчлэлд зориулж 40 тербум ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байна[4].  Энэхүү шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд INS Vikramaditya, Vikrant class нисэх онгоц тээвэрлэгч, P-8 Poseidon, Arihant төрлийн цөмийн зэвсэгт шумбагч хөлөг онгоц, Shivalik төрлийн цэргийн хөнгөн хөлөг онгоц, Kolkata төрлийн сөнөөгч хөлөг онгоц, Scorpène төрлийн шумбагч хөлөг онгоц, сайжруулсан Talwar загварын цэргийн хөнгөн хөлөг онгоц болон найман P-8 Poseidon[5] .

Энэтхэгийн тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцууд:

  • Одоогоор ашиглаж буй 170 хөлөг онгоц
  • Хийгдэж буй 38 хөлөг онгоц
  • Хийхээр төлөвлөж буй 80 гаруй хөлөг онгоц болон шумбагч хөлөг онгоц

Энэтхэгийн агаарын хүчин

Ойролцоогоор 170000 гаруй бие бүрэлдэхүүнтэй, 1,130 тулааны 1700 тулааны бус агаарын хөлөг онгоцтой бөгөөд тус үзүүлэлтээрээ дэлхийд Энэтхэгийн агаарын хүчин 4-т ордог байна[6].

Сүүлийн үеүдэд Энэтхэг 4,5 дах үеийн байлдаг онгоц HAL Tejas, олон үйлдэлт нисдэг тэрэг HAL Dhruv гэх мэт онгоцуудыг өөрөө амжилттай үйлдвэрлэж байгаа бөгөөд Израйл, Бурма, Непал, Еквадор гэх улсуудад экспортлож байна.

Энэтхэг болон Орос хамтран дараачын 5 дах үеийн байлдагч нисэх онгоц[7] болон цэргийн дунд хэмжээний ачаа тээгч олон үүрэгт тээвэрлэгч онгоцыг  хийж байна.

Энэтхэг ба үй олноор хөнөөх зэвсэг

1946 оны 6 сарын 26нд Пандит Жавахарлал Неру:

“ Дэлхий нэгэнт л бүрэлдсэнээс л хойш улс гүрэн бүр өөрийн хамгаалалтандаа сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг зохион бүтээж ашиглах ёстой. Энэтхэг өөрийн шинжлэх ухааны судалгаагаа хөгжүүлж энэтхэгийн эрдэмтэд атомын хүчийг зөв зорилгоор хэрэглэх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гэхдээ Энэтхэг улс халдлагад өртвөл гарцаагүй өөрийгөө хамгаалах бүхий л арга хэрэгсэлийг ашиглах болно[8].”

Энэтхэгийн цөмийн зэвсгийн анхны туршилт 1974 оны 5 сарын 18-нд хийгдсэн. Түүнээс хойш Энэтхэг хэд хэдэн цуврал туршилтуудыг Ражастан мужын Покранд 1998 онд хийсэн. Энэтхэг нь өргөн хүрээний  цэргийн болон цэргийн бус цөмийн хөтөлбөртэй бөгөөд дор хаяж 10-аад цөмийн реактор, ураны олборлолт, буталгааны газрууд, хүнд ус үйлдвэрлэлтийн төхөөрөмжүүд, ураны баяжуулалтын төхөөрөмж, түлш үйлдвэрлэх төхөөрөмжтэй бөгөөд өргөн хүрээний цөмийн судалгааны чадавхитай юм.

Энэтхэгийн цөмийн зэвсгийн талаархи олон судалгааны дүн байдаг бөгөөд тэдгээрээс дурдваас:

  • 2005 онд Энэтхэгийг 40-өөс 50 цэнэгт хошуутай хэмээн тооцоол байсан[9]
  • 2008 оны 11 сарын Цөмийн эрдэмтдийн эмхтгэлд Энэтхэгийг 70 угсрагдсан цөмийн цэнэгт хошуутай бөгөөд тэдгээрээс 50 нь бүрэн ажиллагаатай гэж тэмдэглэсэн байна.[10]
  • 2000 онд Шинжлэх Ухаан ба Олон Улсын Аюулгүй Байдлын Институтиас гаргасан David Albright-ийн илтгэлд 1999 оны сүүл гэхэд Энэтхэгт  65 цөмийн зэвсэг хийхэд хангалттай хүрэлцэхүйц зэвсгийн зориулалт бүхий 4,200 кг плутон байгаа гэж үзсэн байна. Түүнчлэн тэрээр энэтхэгт 1000 цөмийн зэвсэг хийхэд хүрэлцэхүйц 4200 кг реакторын зориулалттай плутон байна гэж үзсэн байна[11]. Харин 2004 оны сүүлээр тэрээр Энэтхэгт тус бүр нь 5кг плутон шаардах 85 цөмийн зэвсэг хийхэд хангалттай хүрэлцэх 445 кг зэвсгийн зориулалт бүхий плутон байна гэж үзсэн байна[12].
  • R&AW (Энэтхэгийн гадаад тагнуулын агентлаг)-ын мэргэжилтэн байсан J.K. Sinha Энэтхэгт АНУ болон Энэтхэгийн цөмийн гэрээнд тусгагдаагүй 6 баталгаажаагүй реакторын 130 кг зэвсгийн зориулалттай плутон байдаг болохыг баталжээ[13].

Энэтхэг нь NO FIRST USE буюу түрүүлж цөмийн бөмбөг хэрэглэхгүй хэмээсэн бодлогоо зарласан улс бөгөөд маш бага хэмжээний хариу цохилт өгөх байдлаар ашиглах тухай номлолынхоо төслийг 1999 оны 8 танилцуулсан. Энэ нь цөмийн зэвсэг бол зөвхөн тогтоон барих нэг ёсондоо өөрийн аюулгүй байдлаа цөмийн зэвсэгтэй гэсэн статусаараа хамгаалахад орших болохыг заасан бөгөөд маш бага хэмжээгээр хариу цохилт өгөхөд л ашиглах тухай юм. Түүнчлэн энэхүү баримт бичигт энэтхэг нь хэзээ ч цөмийн зэвсгийг анхлан цохилт өгөхөд ашиглахгүй байхаа дурдсан бөгөөд дээр хэлсэнчлэн хариу цохилт өгөхөд л ашиглахаа тусгаж өгсөн байна. Мөн цөмийн зэвсэг ашиглах шийдвэрийг зөвхөн Ерөнхий сайд эсвэл түүнийг орлох албан тушаалтан л гаргаж болохыг баталгаажуулсан байдаг.

Энэтхэгийн цөмийн зэвсэг тээх чадвартай пуужингууд

НЭР ТӨРӨЛ ТУСГАЛ ТЭЭВЭРЛЭХ ЧАДАЛ СТАТУС
Agni I SRBM 850 km 1,000 kg Ажилладаг
Agni II MRBM 2,500 km 500-1,000 kg Ажилладаг
Agni III IRBM 3,500-5,500 km 2,490 kg Ажилладаггүй
Agni V ICBM 5,000-6,000 km 3,000 kg+ Сайжруулж байгаа
Agni 3SL ICBM 5,200-11.600 km 700-1200 kg Сайжруулж байгаа
Dhanush SRBM 350 km 500 kg Ажиллагаатай
Nirbhay Subsonic cruise missile 1000km ? Сайжруулж байгаа
Brahmos Supersonic cruise missile 290km 300 kg Ажиллагаагүй
P-7 ametist Anti-shipping missile 65km 530 kg Ажиллагаагүй
P-270 Moskit Supersonic cruise missile 120km 320 kg Ажиллагаагүй
Popeye ASM 78km 340 kg Ажиллагаагүй
Prithvi-I SRBM 150km 1,000 kg Ажиллагаатай
Prithvi-II SRBM 250 km 500 kg Ажиллагаатай
Prithvi-III SRBM 350km 500 kg Ажиллагаатай
Sagarika SLBM 700-2,200 km 150-1,000 kg Ажиллагаагүй
Shaurya TBM 700-2,200 km 150-1,000 kg Ажиллагаагүй
Surya-I ICBM 9,000-12,000km 3,000 kg + Сайжруулж байгаа
Surya-II ICBM >12,000km ? Сайжруулж байгаа

Энэтхэг Цөмийн зэвсгийн үл дэлгэрүүлэх гэрээ болон Иж бүрэн туршилтыг хориглох тухай гэрээ аль алинд нь гарын үсэг зурж ороогүй боловч Хэсэгчилсэн туршилтыг хориглох тухай гэрээнд 1963 оны 10 сард нэгдэн орсон. Энэтхэг ОУ-ын цөмийн эрчим хүчний агентлагын гишүүн улс бөгөөд Цөмийн 17 реакторын 4 нь ОУЦЭХА-ын хяналтанд байдаг.

Цөмийн шумбагч онгоц

Энэтхэг нь одоогоор цөмийн цэнэгт хошуутай пуужин тээвэрлэх чадвартай 20 цөмийн шумбагч онгоцтой болохоор төлөвлөж байна. Дэвшилтэт технологийн хөлөг онгоцын төлөвлөгөөний дагуу одоогоор Энэтхэг нь ажиллаж байна. Энэтхэг нь  Sindhughosh төрлийн 3M-54 Klub залуурт пуужин хөөргөх чадвартай 6 шумбагч онгоцтой.

Энэтхэгийн батлан хамгаалах салбарын төсөв

Энэтхэг нь батлан хамгаалах салбарын төсвийн хэмжээгээрээ дэлхийд 10-т ордог бөгөөд 2009 онд албан ёсоор төсөв нь 32,7тербум[14] байсан хэдий ч судлаачид яг бодит үнэлгээ нь үүнээс өндрөөр гарна гэж үздэг.Энэтхэгийн батлан хамгаалах салбарын зардал нь ДНБ-ний 2,6%-ийг эзэлдэг[15].

Одоогийн батлан хамгаалах төсвийн ихэнхи нь цэрэг зэвсгийн шинэчлэлд зарцуулагдаж байна. 2007-2012 оны хооронд Энэтхэгийг шинэ зэвсэг худалдан авахад 50 тербумыг[16] зарцуулна гэж үзэж байна. 2009 онд энэтхэг нь батлан хамгааллын зардлаа 21%иар[17] өсгөсөнөөс харахад тус улс энэ салбарт хэрхэн өндөр ач холбогдол өгч буйг харж болох юм. Тагнуулын Төв Газрын судалгаагаар 2015 он гэхэд дэлхий дээрхи 4 дэх том хүчний бөөгнөрлийг үүсгэнэ гэж байгаа төдийгүй АНУ-ын конгрессийн илтгэлд Энэтхэгийг хөгжиж буй дэлхийн тэргүүлэгч зэвсэг худалдан авагч хэмээн томъёолж байна

Дотоодын зэвсэг нийлүүлэгчид:


Гадаадын нийлүүлэгчид:

  • Израйл
  • Орос
  • Щвед
  • АНУ
  • Англи
  • Франц
  • Бельги
  • Итали

Энэтхэгийн Пуужингын Довтолгооноос Хамгаалах Систем

Энэтхэгийн пуужингын довтолгооноос хамгаалах систем нь Энэтхэгийг пуужингын дайралтаас хамгаалах олон давхаргат баллистик пуужингаас хамгаалах системийг өргөжүүлж хөгжүүлэх санаачлага юм.

Ийнхүү Энэтхэгийн зэвсэгт хүчний идэвхитэй тэлэлтийн хүрээнд цэргийн сансрын хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргачихаад байгаа төдийгүй одоогоор пуужингийн довтолгооноос хамгаалах системийг сайжруулах асуудал дээр анхаарч байна. Түүнчлэн цөмийн зэвсгээс хамгаалах систем  (nuclear triad) судлан хөгжүүлэхэд ихээхэн мөнгө хаяж байна. Одоогоор дэлхий дээр цөмийн зэвсгээс хамгаалах системтэй улс зөвхөн АНУ, Хятад, ОХУ л байна.  Мэдээж Энэтхэг бол цөмийн зэвсэгтэй цөөн гүрнүүдийн нэг учраас цаашид уг асуудлыг улам бүр сайжруулах төлөвлөгөөтэй байгаа нь тодорхой.


[1] Center for Strategic and International Studies http://www.csis.org/media/csis/pubs/060626_asia_balance_powers.pdf

[2] Global security article on the Indian Navy -http://www.globalsecurity.org/military/world/india/navy-intro.htm

[3] India’s drive for a ‘Blue Water’ Navy by Dr. David Scott, International Relations, Brunel University

[4] “India is projecting its military power”-P2  The New York Times by Anand Giridarahas

[5] “India inks largest-ever defence deal with US” The Times of India by Pandit Rajat

[7] “Indo Russian agreement soon on PAK-FA”  The Hindu by Rasheed Kappan

[8] India’s nuclear capability, her security concerns and the recent tests by B.M.Udgaonkar

[9] Norris, Robert S. and Hans M. Kristensen “India’s nuclear forces, 2005”. “Bulletin of the Atomic Scientists”

[10] Мөн тэнд

[11] India’s Nuclear Weapons Program Present Capabilities – http://nuclearweaponarchive.org/India/IndiaArsenal.html

[12] India’s Military Plutonium Inventory, End 2004 By ISIS

[13] “India can make 50 nuclear warheads a year” The Hindu National newspaper  Monday, Jun 19, 2006

[16] Asia Times – Indian arms spree on the fast track by Siddharth Srivastava

http://www.atimes.com/atimes/South_Asia/KF04Df01.html 2009-06-04

[17] China, India boost defense as crisis takes toll on West By Adrian Croft http://in.reuters.com/article/topNews/idINIndia-45875620100203 2010-02-03

Б.Сувд

Advertisements

Нэг хариулт to “Энэтхэгийн цэрэг стратеги”

  1. migaa said

    тулааны онгоц,жоохон ч гэсэн, дараачын бөөн үг үсгийн алдаа яаж бичээд байгаа юм бэ? ярихдаа бас хэлээ зажилж ярьдаг юм уу даа

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: