Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Тайландын иргэний агаарын тээврийн компани трансексуал хүмүүсийг ажилд авч эхэлжээ

Posted by suvdan on 2 сар 27, 2011


Тайландын иргэний агаарын тээврийн PC Аir шинэ компани бэлгийн чиг хандлага нь трансексуал хүмүүсийг онгоцны үйлчлэгчийн ажилд авч эхэлжээ. Онгоцны үйлчлэгчийн сургалтанд хамрагдаж байгаа нэг нь ярихдаа “Би энэ ажилд тэнцсэнээ сонсоод маш их баярлаад өөрийн эрхгүй нулимас дуслуулсан” гэжээ. Трансексуал онгоцны үйлчлэгчид нислэгт гарахаасаа өмнө заавал  нүүрээ будаж, үсээ янзалсан байх шаардлагатай юм байна. Энэ нь Лэдибой буюу эрэгтэй байж байгаад хүйсээ солиулж эмэгтэй болсон ажилтнуудад хүнд сорилт болдог байна. Тэдний нэг ярихдаа “Зорчигчид хүйсээ солиулсан хүмүүс энэ ажлыг сайн хийж чадах болов уу гэж анхааралатай ажиглаж байгаа. Тиймээс бид өөрсдийгөө эмэгтэй хүмүүсээс илүү сайн бэлдэх хэрэгтэй болж байгаа юм” гэжээ.

Иргэний агаарын тээврийн PC Аir компани анхандаа зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ажилд авна гэж зарлажээ. Гэтэл ажилд орохоор ирж бүртгүүлж байгаа хүмүүсийн 100 гаруй нь трансексуал хүмүүс байсан учир бодлоо өөрчилжээ. PC Аir компани одоогоор 4 трансексуал үйлчлэгчийг ажил аваад байгаа юм байна. Компани захирал Чен  трансексуал хүмүүстэй ажлын яарилцлага хийж, ажилд авах маш хэцүү байдаг гэжээ. Учир нь  Лэдибой үйлчлэгчийн хувьд алхах, гишгэх, инээх зэргээс эрэгтэй нүний шинж тэмдэг илэрдэг. Харин эмэгтэй трансексуал үйлчлэгчийн хувьд эрэгтэй хүн шиг зан чанар, харьцаа гаргахад хэцүү байдаг. Бид  трансексуал үйлчлэгчтэй ажлын ярилцлага хийхдээ зүгээр 10 минут болоод гаргадаггүй. Өдөржингөө тэдэнтэй ажиллаж, эмэгтэй хүний зан чанар,  төрх илэрч, гарч ирж чадаж байна уу гэдгийг судалдаг гэжээ. PC Аir компани 19 эмэгтэй, 7 эрэгтэй онгоцны үйлчлэгчийг ажиллуулж байгаагийн 4 нь Трансексуал юм байна. Тайланд улс трансексуал буюу хүйсээ сольсон хүмүүсээрээ алдартай тул тэдэнд ажилд ороход тийм ч хүнд биш байдаг юм байна.

Мэдээллийг Н.Эдди

Advertisements

3 хариулт to “Тайландын иргэний агаарын тээврийн компани трансексуал хүмүүсийг ажилд авч эхэлжээ”

  1. suvdan said

    Орчуулагчынх нь зөвшөөрөлтэй тавьсан шүү…хэхэ…

  2. Zuu said

    Нэг бодолыг сайхан ч юм шиг, нэг бодолын муухай ч юм шиг……..Мэдэх юм алга……Транссексүал гэх төрөл 21 зууныг хамрах бололтой….Дэлхий уруудаад байна уу өгсөөд байна уу мэдэх юм алга…

  3. tseegii said

    чадвартай байвал болно биздээ?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: