Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Монголын үндсэрхэг бүлгүүдийн талаар дэлхийн телевизүүд мэдээлсээр байна

Posted by suvdan on 2 сар 27, 2011


Өнгөрсөн саруудад дэлхийн олон телевизээр “Монголд нацизм өндийж байна” нэртэй Монголын үндэсний үзэлт бүлгүүд өндийж байгаад санаа зовиносон мэдээллүүд цацагдаж байсан. Саяхан мөн BBC, Синьхуа агентлаг болон Гонконгийн телевизүүдээр энэ талаар мэдээлжээ.
Нийслэл Улаанбаатар хотын өндөрлөг цэг болох Зайсан толгой дээр Дэлхийн 2р дайнд амиа алдсан Зөвлөлтийн дайчдыг дурсдаг. 60 гаруй сая хүний амийг авч одсон цуст дайнд ЗХУ нацист Германыг буулгаж авахад Монголчууд тусласан. 20-иод жилийн өмнө Москвагийн нөлөө Монголд маш хүчтэй байсан. Харин өнөөдөр шал өөр дүр зураг харагдаж байна. Хятадын армийн генерал Монголын Батлан хамгаалах салбарт 3 сая долларыг өгөхөөр болж гарын үсэг зурсан.
Харин энэ дүүрэгт амьдардаг зарим “Үндсэрхэг залуус” Хятадыг ач тус гэхээсээ илүү Монголчуудын амьдралын хэв маягт заналхийлж байна гэж үздэг байна. Хэрэв Монгол бүсгүй Хятад хүнтэй унтвал энэ бүсгүй шиг үсээ хусуулах хувь заяа хүлээж байна гэдгийг нийгэмд анхааруулсан байна. Энэ нь цөөн Монголоо Хятадуудаас хамгаалах гэж тэмцэж байгаа үндсэрхэг бүлгүүдийн арга барил юм.
“Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн З.Эрдэнэбилэг BBC –гийн сурвалжлагч миний биетэй уулзахдаа үндэсний дээл өмссөн байв. Түүнийхээр бол “Даяар Монгол” хөдөлгөөн нь “Нацист” бүлэг биш. Харин Үндэсний үзэлт бүлэг юм байна. Тэрээр эмэгтэйчүүдийн үс хуссан үйлдлээ зөвтгөн яарьж байна. Тэрээр “Би бол зөв гэж үзэж байгаа. Хэрэв Монголын олон нийтээс санал асуух юм бол дийлэнх нь зөв гэж үзэх байх” гэжээ.

Тэдний үзэж байгаагаар Монгол үндэстэнд аюул тулгараад байгаа юм байна. Тэдний нэг : “Бид нацистууд биш!  Бид бол үндсэрхэг үзэлтнүүд” гэжээ. Тэрээр мөн: “Германы үндсэрхэг үзэлтнүүд үндэстнээ цэвэрлэх гэж оролдож байсан. Миний хувьд үндэстнээ цэвэр байлгахын төлөө л тэмцэж байна. Түүнээс биш Германы нацистуудыг шүтээд байгаа юм биш” гэжээ.

Хэдийгээр Монголын үндсэрхэг бүлгүүд улс төрийн шийдвэр гаргах төвшинд хүрээгүй ч тэдний халдлагад өртсөн хэсэг тэднийг заналхийлэл гэж үзэж байна. Би Монголд тэндхийн “Нацист” бааранд нууцаар бичлэг хийсэн. Энэ бааранд хэт барууны үндсэрхэгчүүд биш жирийн охид залуус л байсан.

Мөн Монголын ижил хүйстний эрхийг хамгаалах хөдөлгөөнийхөн хавчлага, дарамтанд байдгаа ярьсан юм. Ц. Баатар : “Би байнгын айдастай байдаг. Хэрэв бид ямар нэг юм хийхгүй бол байдал улам л дордох байх” гэжээ.

“Жижиг иргэншил устаж үгүй болох нь амархан байдаг. Монгол улс жижиг, харин Хятад том. Аюул занал учруулж байна уу гэвэл тийм. Жижиг үндэстэнтэй нийгэм аюулгүй байдлаа хамгаалахын тулд хариу үзүүлэхээс өөр аргагүй. Гэхдээ орчин үеийн соёлт ертөнцөд хүчирхийллээр бус иргэншсэн аргаар эсэргүүцэх нь зөв байх” гэж Суматигийн Лувсандэндэв хариулж байна.

Мэдээллийг Н.Эдди

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: