Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

TV9 хэний телевиз юм бэ???

Posted by suvdan on 10 сар 3, 2010


Телевиз гэгчийг бүтээснээс хойш хүн төрөлхтөн энэ дөрвөлжин хайрцгын гайхамшгийг үзэж өөрсдийгөө хөгжүүлэн бас нөгөө талаараа толгой угаалгасаар өдийг хүржээ. Телевиз гэдэг өөрөө дэлхийд хамгийн ашигтай бизнесийн нэг бөгөөд басчхүү хамгийн хүчирхэг зэвсэг.

Монгол улс ганцхан телевизтэй байсан цаг саяхан. Тэгээд л ардчилсан хувьсгал гээд л телевизүүдийн цуваа ар араасаа цуварсаар… Янз бүрийн л телевизүүд гарч ирсээр…Шинэ телевиз төрөх бүрт үүний цаана хэн гэгч ноёнтой байна вэ гэдэг хардлага ч гэхээр юм уу асуудал явч л байдаг.

Яг л энэ зарчмаар TV9-ийг гарч ирэхэд олон хүмүүс тэгж ярьж байлаа. Миний санаж байгаагаар тухайн үед Н.Энхбаяр ерөнхий сайдаар ажиллаж байсан санагдана. Тэгээд л хүмүүс TVес (ерөнхий сайд), нэг ёсондоо энэ бол Энхбаярын телевиз гээд л хаа сайгүй л ярьж байсан. Тэр яриа тэгс ингэсгийгээд л өнгөрч байсан. Тухайн үед би ч жоохон байж, юун тийм юм сонирхох манатай нөгөө хэдэн солонгосын савангийн дууриудаа үзээд ухаангүй байсан биз бодвол…

Гэтэл сүүлийн хэдэн жил Энхбаярыг ерөнхийлөгч байхаа больсноос хойш энэ телевизээс үнэндээ л   гутаж байна. Өдөр бүр явах мэдээний хөтөлбөрүүдийг нь үзэхээр л хэн нэгэн хүний бодлоготой мэдээ явж байгаа нь 1 секунд үзээл мэдрэгдэнэ.  Энхбаярыг ерөнхийлөгч байхад ч яахав бүх телевизээр урт шар дээлт гардаг байсан болохоор тоож сүрхий боддоггүй л байлаа.

Хэдэн сарын өмнө Энхбаярыг улс төрд эргэн ирснийг зарлан нөгөө мод тарьж байгаа зураглалыг нь баахан гаргаад л манай экс ерөнхийлөгч үнэхээр гайхалтай хүн юм гээд л сэтгүүлч ярьж байсан санагдана. Харин сүүлийн үед МАХН-ын шинэчлэлийн тухай яригдаж байгаа үед МАХН-ын ДАРГА, ерөнхий сайд С. Батболд руу чиглэсэн, хий шүүмжилсэн мэдээнүүд бүр байнга гарах боллоо. Бүр бүх сэтгүүлчид нь хэдхэн хүмүүсийг хар мянган талаас нь муулж (өөр тохирчихоор үг ч санаанд орохгүй нь) ярих нь үнэхээр өрөвдөлтэй санагдах боллоо. Харин эсрэгээрээ урт шар дээлтийнхээ хийж буй үйлдэл бүрийг магтан сайшаан бадрангуйгаар зарлахын…

Өнөөдөр энэ телевизийн мэдээллийн бодлого нь “ЭНХРИЙ ХАЙРТ ЭНХБАЯР АХАА ЭНЭ МОНГОЛДОО СУРТАЛЧЛАХ” юмуу хаашаа юм. Үнэхээр монголд сэтгүүлчдийг худалдаж авах ийм амархан юм уу эсвэл энэ телевизийн сэтгүүлчид төрөлхийн Энхбаяр гуайд ийм их хайртай юм уу…

За даа өчүүхэн би TV9 –ийг ингэж л үзэж байна даа…

Advertisements

Нэг хариулт to “TV9 хэний телевиз юм бэ???”

  1. Demjij baina said

    Би санаа нийлж байна..,,мэдээний хөтөлбөр нь л гэхэд ямар ч олигтой мэдээлэл гэх юмгүй дан хэдэн улс төрчдийг шүүмжилсэн залхмаар юмнууд гарна. Тэгээд тэр анализ гээд байдаг хөтөлбөр нь юун анализ хийх хэдэн чавганцууд нийлж суугаад хүн муулж байгаа юм шиг л….
    Тэгээд бурхан шашны нэрийг барьж өөрийн чадваргүй сэтгүүлчид Н.Энхбаяр 2-ыг тэнгэрт гартал магтана. МАН-ын хувьд гэхийн бол Н.Энхбаярыг Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд дэвшүүлээгүй, намын шинэчлэлийн дараа албан тушаал өгөөгүй болхоор тв9-д ад үзэгдэж байх шиг байна. Тэгээд л МАХН-ын түр штаб, МАХН-ын их хурал гээд театрчилсан тоглолтууд хийж эхэлсэн. Яг үнэндээ тв9-с өөр телевиз үүнийг дэмжихгүй байгаа..,,,Тэднийг худалдагдсан гэж хэлэхээсээ жинхэнэ утгаараа худалдагдсан ТВ9-ийн сэтгүүлчид ичээсэй!!!

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: