Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Их сургуулиуд ба хоосон диплом

Posted by suvdan on 10 сар 1, 2010


Саяхан л 10 жилийн сурагч байсан чинь нэг мэдэхэд л төгсөх курсын оюутан аль хэдийн болчихсон байна. Цаг хугацаа ч гэж хурдан юм даа. Гэхдээ өнөөдөр би буцааж болдоггүй цаг хугацаа гэгчийг огт ярих гэсэнгүй харин бидний эргэн тойронд харагдаж буй хий хоосон бакалаврын зэрэг горилогч нөхдүүдийн тухай л ярих гэсэн юм.

Манай дээд боловсролын тогтолцоо нэг л бүтэлгүй санагдах юм. Дөрвийн дөрвөн жил сурчаад НАТО гэж юу болохыг мэдэхгүй  нэг ёсондоо зүгээр л копи-машин болсон хүмүүсийг Монголын бүхий л Их Дээд Сургуулиудын ямар ч ангиас олоод харчихаж болно.  Чухам яагаад нэг л их хий хоосон дээд боловсролтонгууд урган бий болоод байнаа???

Боловсрол гэдэг бол ямар ч төр засгийн хамгийн түрүүнд санааширдаг нэгэн асуудал. Мэдээж олон олон хүн дунд сургуулийн боловсролоос дээгүүр мэдлэг эзэмшиж буй нь сайн гэж үзэх нэгэн байдаг ч миний харж байгаагаар өнөөдрийн манай их дээд сургуулиуд зүгээр л тэдгээр хүмүүсийн амьдралыг хэдэн халтар төгрөгний төлөө л үрж байна. Монголын хамгийн сайн гэж тооцогддог томоохон сургуулиудад орохын тулд толгой сайтай, эзэмшхийг зорьж буй мэргэжилдээ сонирхолтой байх эсэх нь огт хамаагүй. Зүгээр л мөнгөтэй байвал сургаж л орхие тэртэй тэргүй багш 10 оюутан байсан ч заана 30 байсан ч заана гэсэн бодлоготой. Нөгөө арын хаалганы оюутан нь хичээлээ тасалж л байдаг, хуулж л байдаг, хичээл дээр юу ч хийдэггүй байсан ч гэсэн хөлсөө урсган хичээн суралцсан оюутнуудтай адил зэрэг аваад л төгсдөг. Хамгийн харамсалтай нь дүнгийн ялгаагүй байсан ч чадварлаг оюутнууд болон арын хаалганы оюутнуудын хоорондын зөрүү нь ажлын байран дээр гараад ирэхээр аяндаа л харагддаг. Ингэснээр “хүн хүндээ чоно” нийгмийн дагуу аясаараа л арын хаалганы нөхдүүд шахагдаж ирнэ. Ингээд л тэдний өч төчнөөн төгрөг төлж авсан диплом хэнд ч хэрэггүй. Үүнийгээ дагаад Бакалавр, Магистрын зэргүүдийн үнэ цэнэ гэж газрын хөрснөөс ч доогуур орсон. Уг нь энэ чинь тухайн оюутныг зүгээр нэг диплом аль эсвэл адвэнсэд диплом авснаас илүүтэй шинжлэх ухааны зэрэг авч эрдэмтэн судлаач болсон гэдгийг баталж байгаа явдал шүү дээ…

Хэдхэн хоногийн өмнө манай сургуулийн Чулуундорж захирал Боловсролын чиглэлээр Магистрантурт сурж байгаа оюутнуудад “шавьд мэдлэгийг газардуулж олгож болохгүй” гэж заадгийг олж сонслоо. Уг нь багшийг өөрийн чиглэлээр монголд толгой цохьдог эрдэмтэн гэдгийг мэдэх хэдий ч үүнийг нь сонсоод инээд хүрэх шиг… Үнэнийг хэлэхэд газардуулалгүй орхисон мэдлэгийг шүүрч авах хэмжээний оюутнуудад өнөөдөр хүмүүнлэгт тийм олон байж чадна гэж үү??? Би хувьдаа эргэлзэж л байна. Үнэхээр л шилдэг оюутнуудтай сургууль бий болгоё л гэж байгаа юм бол шийдвэр гаргах эрхтэй сургуулийн захирал хүн сургуулийн бодлогоо эргэж хармаар л юм даа…

Яг ийм л байдал хаа сайгүй л байна. Хамгийн гол нь Монголд дээд боловсролын үнэлэмж гэдэг асуудал огт байхгүй болсонтой л энэ асуудал холбогдож байгаа юм. Бага байхдаа япон, солонгосын олон олон киног үздэг л байлаа. Тухайн үед би үзээд гайхдаг л байлаа, улсын хэмжээний томоохон сургуульд орохын тулд хай скүүлээ төгсчөөл шууд орж чадахгүй бол 4 5 жил бэлдэн жил болгон өгч байж арай гэж нэг юм орно, тэгээд нөгөө сургуулиа төгсөөд дахин мэргэжлээрээ ажиллах зөвшөөрөл авах гэж хэдэн жил шалгалтанд бэлдэнэ. Бүр бүхэл бүтэн 9 жил бэлдэж байж хүссэн сургуульдаа ордог тухай гардаг ямарч билээ нэг япон кино гардаг л байсан. Тухайн үед ч яахав ямар сүртэй юм бэ гэж бодоод л үздэг байлаа. Гэтэл одоо бодохноо үнэ цэнэ үнэлэмж, чин сэтгэлийн зорилго хүслийн талаархи асуудал байж. Ер нь ингэж боловсролоо үнэ цэнэтэй болгох нь үнэхээр л чадвартай нэгэнд дээд хэмжээний боловсролыг олгож, үнэхээр хүсэж байгаа нэгэн нь шалгуурыг нь давтлаа өөрийгөө бэлдэх боломж өгч байгаа нь эргээд нийгэмд хэрэгтэй чадварлаг боловсон хүчинг бэлдэж, мөн бусад хүн хүч дутагдалтай байгаа салбаруудад боловсон хүчинг бий болгож байгаа асуудал юм.

Үүнийг уншаад нэлээдгүй хэсэг бүлэг хүмүүс бухимдах л байх… Намайг уучлаарай, тэнэг мангараар нь хараавал хараа.. зүгээр… Гэхдээ бид хэдий болтол хэнд ч хэрэггүй хог болж байгаа хоосон дипломын төлөө гүйх юм бэ??? Өөрсдийн толгойндоо өчүүхэн ч атугай мэдлэг хийх гэж тэрний оронд гүйвэл хамаагүй үр дүнтэйсэн….

Б.Сувд

Advertisements

6 хариулт to “Их сургуулиуд ба хоосон диплом”

  1. Geleg! said

    bi NATO gej medne… 😛 saihan niitlel bna 😀

  2. БАЯР said

    Би ч гэсэн үнэхээр бухимддаг шөө. манай сургууль 100хүүхдийн квоттой харин одоо 150,160 байна. Энэ бол гажуудал боловсрол үнэгүйдэж байна. Бидний яаж байж орсон билээ дээ, шоудаж хичээлээ хийхгүй яваад Улаанбаатрын их сургууль, худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль-д орчоод 2лаа МУИС-ийн харьяаны сургууль гэхээр бухимдаад байна. Сайн учраас ХҮДС,УБИС-д ордог юмуу, нойл учраас л ордог биздээ. Тэрийгээ ч мэдэхгүй дэвтэрээ хаяглахдаа мУИС-ийн УБС, МУИС-ХҮС гэж байгаадаа яагаад ичдэггүй байна аа. Шударга өрсөлдөөний газар гэж байдаг биздээ. МУИС-д чадлаараа орсон бидний эрх ашгийг яагаад юман чинээ бодохгүй байна аа, боловсролын сайдаа танд ч бас энэ хамаатай. Над мэтийн хүмүүс гадаадад сурах мөнгө нтр байдаггүй дотооддоо арай гайгүй гэсэндэн орохоор нойл хүүхдүүд олон болоод байгаад гайхаад л байна шүү. Таны тэр МУИС-ийг томсгох асуудал чинь сонин биш, та томсгох биш харин ч жижиглэж байна. ТА ямар сурдаг биш процессийг нь яаж мэдэх вэ? дээ.

  3. enerel said

    ene vnen hezee uurchlugduhiig helj medehgvi ch hooson tolgoi bakalawriin diplomni tsuwaa oiriin 5 jil law tsuwrah bh l daa. gehdee tsaana chini bas tolgoi ni gaigvi hernee ariltsan dotortoi., hvn chanaraa ulandaa gishgesen hvmvvs zunduu bna shvv dee. ted zuwhun unuudriig bodoj amirdag bh l daa. gewch ted amidarsaar l bh bno. ene ni svvliin heden jiliin bolowsroliin svireld iheehen nuluulj bna. ternees gadna heterhii henheg hvmvvs bdiin bna. uuriiguu bvhnees ilvv gedegt heterhii itgeltei hvmvvs busdiin tolgoi dotorhiig bus uuriinhuu tolgoi dotorhiig ch gsn ungiij vzeesee deee bilee.

  4. сайн said

    зөвөө зөв бүгд л зөв юм байна би ч гсн санал нэг байна. энэ талаар хийсэн судалгаа байдаг болов уу байдаг бол хаанаас олж болохыг хэлж өгч туслаач……………….

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: