Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

В. Черчилл-ийн хэлсэн үгс

Posted by suvdan on 6 сар 4, 2010


Энэ удаа ОУХ-ны түүхийн олон олон шинэ хуудсыг бичилцсэн В.Черчиллийн Quote-нуудыг та бүхэнд хүргэж байна.

“Шог яриа, онигоо гэдэг бол үнэндээ хамгийн нухацтай хандах шаардлагатай зүйл”

“Гутранги үзэлтэй хүн ямар ч боломжоос дандаа бэрхшээлийг нь олж хардаг бол өөдрөг үзэлтнүүд ямарч бэрхшээлтэй асуудлаас дандаа боломжыг олж харж байдаг.”

“Бүхий л агуу зүйлс энгийн байдаг бөгөөд тэдгээрийн ихэнхи нь ганцхан үгээр л илэрхийлэгдэж байдаг:  эрх чөлөө (freedom), шударга ёс (justice), нэр хүнд (honor), үүрэг хариуцлага (duty), уучлал (mercy), найдвар (hope).”

“Хэдий зовлон зүдгүүрт бэлэн байсан ч би түүнийг хойшлуулахыг эрхэмд үзнэ.”

“Хандлага гэдэг бол том зүйлийг бий болгодог жижиг зүйл.”

“Түүхийг ялагчид бичдэг.”

“Улс төрч хүн маргааш, нөгөөдөр, дараачын долоо хоног, аль эсвэл бүр дараа жил юу болохыг тааж хэлэх чадвартай байх хэрэгтэйгээс гадна дараа нь тухайн зүйл яагаад болоогүйг тайлбарлаж хэлж чаддаг байх хэрэгтэй.”

“Би хэзээ ч ямарваа нэгэн үйлдлийн төлөө санаа зовдоггүй харин үйл хөдлөлгүй байдалд л санаа зовдог.”

“Дайны цагт чи нэг л удаа алагдана харин улс төрд чи хэдэн мянган удаа алагдана.”

““Бид чадах чинээгээрээ хийж байна ” гэж хэлээд ямар ч хэрэг байхгүй. Чи шаардлагатай гэж бодож байгаа зүйлдээ амжилтанд хүрэх л хэрэгтэй.”

“Хэзээ ч, хэзээ ч, хэзээч битгий бууж өг”

“Хариуцлагатай, буруу хүн байснаас магадгүй хариуцлагагүй зөв хүн байсан нь дээр байх”

“Хүнд байх ёстой хамгийн анхны чадвар бол зориг зүрх”

“Бид өршөөж болно харин хэзээ ч өршөөл гуйхгүй”

“Ихэс дээдсийн дайн дуусахад эгэл барлагуудын дайн эхэлдэг. (When the war of the giants is over the wars of the pygmies will begin.)”

Орчуулан тавьсан: Б.Сувд

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: