Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Аль Кайда бүлэглэлийн тухай толилуулж байна…

Posted by suvdan on 4 сар 7, 2010


Юуны өмнө эрхэм зочин таны энэ өдрийн амгаланг айлтгая. Энэ удаа миний бие та бүхэнд олон улсын алан хядах бүлэглэл болох Аль Кайдагийн талаар мэдээллийг цувралаар хүргэхээр бэлтгээд байна. Ер нь монгол цахим хуудсуудаар хайгаад үзэхээр Аль Кайда бүлгийн талаархи өдөр тутмын сонин сэтгүүл дээрхи мэдээллүүд л байдаг болохоос биш яг Аль Кайдагийн түүх, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа гэх мэт нарийн мэдээллүүд байдаггүй юм байна лээ. Тийм учраас энэхүү орчуулгын материалаа та бүхэнд хэрэг болно байх гэж найдаж байна.

Түүх

Судлаачид үзэхдээ Алькайда бүлэглэлийн түүхэн хөгжлийг 5 үед хуваан авч үзэж байна.

  • 1980-аад оны сүүлчээр буюу эхлэл үе
  • 1990-1996 он буюу өршөөлгүй үе
  • 1996-2001 он буюу хөгжил цэцэглэлийн үе
  • 2001-2005 он буюу цахим сүлжээний эрин
  • 2005-өнөөг хүртэлх буюу хагарлын үе

Алькайда бүлэглэл Пакистанд анх байгуулагдсан нь

1988 оны 8 сарын 20-нд Бин Ладины хийж байсан уулзалтуудын тэмдэглэлүүдээс харахад Алькайда бүлэглэл тэр үедээ албан ёсны бүлэглэл байсан нь харагдаж байгаа юм. Тэрхүү бүлгийнх нь уриа нь зөвхөн лалын шашинтнуудын бүлэглэл төдийгүй Бурхныхаа нэрийг дэлхийд дуурсгаж өөрийн шашныг хүчирхэгжүүлэх зорилготой байжээ. Энэхүү бүлэглэлд гишүүдийг элсүүлэхдээ дараах шаардлагуудыг тавьдаг байна. Үүнд :

Сонсох чадвар, сайхан зан авир, дуулгавартай зан, хэн нэгний сүр хүчийг даган дээдлэн хэмээн тангараг өргөх зэрэг орно.

Энэхүү бүлгийн нэр олон нийтэд нэгих цацагдаад байдаггүй бөгөөд нэг ёсондоо нууц хэлбэрээр оршиж байв. Эрдэмтэн Врайтын судалснаар бол уг бүлэглэл нь анх 1988 оны 8 сарын 11-нд Египетийн хэд хэдэн лалын Жихадын толгойлогчид болон Абдула Аззам мөн түүнчлэн Осама Бин Ладин нарын хооронд болсон уулзалтын үеэр анх байгуулагдсан болохыг тогтоожээ. Энэхүү хуралдаанаар ЗХУ цэргээ Афганистанаас гаргасаны дараа тэд Бин ладины хөрөнгөөр лалын Жихад байгууллагыг байгуулахаар ярилцсан байжээ.

Афганистан дахь Жихад

Дэлхий нийтийн цахим сүлжээгээр алан хядах үйл ажиллагааг явуулж зохион байгуулж буй Алькайда бүлэглэлийн үйл ажиллагаа нь цаашлаад ЗХУ Афганистанд дайн хийхээс өөр аргагүйд хүргэсэн юм. Энэ явдлыг АНУ харахдаа ЗХУ-ын хүрээгээ тэлэх гэсэн ичгүүр сонжуургүй зүйл болж байна хэмээн дүгнэсэн байна. АНУ нь ЗХУ-ын эсрэг тэмцэж байгаа Афганы төрөлх мужахидээн иргэдэд туслахаар Пакистаны тагнуулын төв газартай хамтран тэдгээр иргэдийг санхүүжүүлж байв. Тэр үед олон олон Арабын Мужахидээн иргэд Афган дахь Марксист дэглэмийн эсрэг Жихад бүлэгт элссэн юм. 1986 оноос Maktab al-Khidamat бүлэглэл нь тэдэнд ихээр тусалж улмаар өөрийн талд цэрэг элсүүлдэг гинжин сүлжээгээ АНУ-д  хүртэл байгуулсан байлаа. Maktab al-Khidamat-ыг АБДУЛА Аззам байгуулжээ. Алькайда нь чухамдаа энэхүү бүлэглэлээс үүсэлтэй бөгөөд Афганистан дахь зөвлөлтийнхний эсрэг зогсож буй мужахидээн нарыг эгнээндээ элсүүлж байв. Бин ладин удалгүй мужахедээн нарын санхүүжүүлэгч болж Саудын арабын баячуудтай холбоо тогтоон өөрийнхөө бүлэглэлийг улам тэлсэн байна. Мөн тэрээр дайны талаарх олон нийтийн үзэл санааг өөрт урвуулан санхүүгийн эх үүсвэрээ олж байв.

1987 оны эхээр Аззам Бин ладин нар Афганистанд лагериуд байгуулж эхэлсэн байна. Тэр үед Афган дахь коммунист засаглалын эсрэг 250000 афган мужахидээн иргэд байлдаж байсан бөгөөд үүгээр ч үл барам гадаадын 43 орноос гадаадын сайн дурын мужахидээн иргэдийн тоо 35000-д хүрч улмаар тэд 1982-1992 хүртэл үргэлжилсэн Афгаистааны хөдөлгөөнийг хийсэн байна.

1989 онд ЗХУ өөрсдийн цэргээ Афганистанаас татсан байна.

Персийн булангийн дайн болоод АНУ-ын дайсагнал

1989 онд ЗХУ цэргээ татсаны дараа Осама Бин Ладин Саудын Араб руу буцав. 1990 оны Кувейтын Ирак дахь тэлэлт нь Саудын эрх баригчдыг сандаргаж байв. Учир нь дэлхийн томоохон хэмжээний нефтийн орд Кувейтэд байсан төдийгүй Ирак өдий төдийгүй орж ирээд бөмбөгдчихөд бэлэн байсан үе юм.

Иракын нүсэр том цэргийн хүчний хажууд Саудын Арабын цэрэг багадаж байв. Иракын армиас Саудын Арабчуудыг хамгаалуулахын тулд Бин ладин өөрийн мужахидээн цэргүүдийг нэмэлт болгохыг санал болгов. Гэвч Саудын араб саналыг хүлээн авсангүйгээр барам харин АНУ-ын туслалцааг авав.

Энэхүү байдал Бин ладины дургүйцлыг машид хүргэсэн байна. Тэрээр Саудын Араб энэхүү АНУ-ын цэргүүдийг нууцаар эх орондоо байлгаж байгаа нь ариун хөрс шороог минь бузарлаж байна хэмээснийх нь төлөө түүнийг эх орноос нь цөлж , тэрээр Суданд цөллөгөөр амьдрах болов.

Судан

1992-1996 онд Бин ладин Суданд байх хугацаандаа Суданы засгийн эрх баригчдад тусалж, тэнд олон тооны бизнесийн үйл ажиллагаа явуулж, босогчдыг сургаж бэлтгэдэг лагерийг байгуулав.

1995 оны 6 сард Египетийн ерөнхийлөгч Мубаракыг алахыг завдсаных нь төлөө Бин ладинд Суданы засгийн газар таагүй хандах болжээ. Пакистан Америкийн бизнесмен Мансүүр Ияазаар дамжуулан суданы засгийн газар нь Клинтоны засгийн газарт Бин Ладеныг баривчлах хэд хэдэн боломжийг гаргаж өгсөн байна.

Дэлхийн хэмжээний Жихад бүлэглэл

1995 оны сүүлээр Алькайда бүлэглэл нь Босниад буй террорист бүлэглэлүүдийн 80 хувийг захирч байх шийдвэр гаргав. Мөн тэр үед Алькайда нь Жихад бүлэглэл нь дэлхий даяар тархах ёстой хэмээн бүрэн итгэсэн хүмүүсийг олноор өөрсдөдөө элсүүлэх зорилгоох цахим сүлжээ ашиглан *Олон улсын жихад бүлэглэл*-дээ цэрэг элсүүлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхлэв. 1996 онд Алькайда бүлэглэл өөрийн лалын газар нутаг гэж үзсэн газраасаа гадаадын цэргийнхнийг хөөн гаргах болсноо олонд мэдэгдэв.

Бин ладин лалын шашны дээд эрх баригч буюу Фатваг онцлон шүтэж, АНУ-ын эсрэг дайн зарлав . Ийнхүү 1996 оны 7 сарын 2 нд Саудын Араб ын 2 цамхагыг бөмбөгджээ.

1998 оны 2 сарын 23-нд Осама Бин ладин Египетийн лалын Жихад нарын 3 тэргүүнтэй хамтран Фатва буюу лалын шашны зарлигийн дагуу үүнээс хойш АНУ-ын бүх иргэд болон тэдний холбоотнуудыг чадах чинээгээрээ алан хядах болно гэсэн уриа бүхий гэрээнд гарын үсэг зуржээ.

Мусалман шашинтан хүн бүрийн хийх ёстой үүрэгт ажил нь чадах чинээгээрээ аль болох олон тооны Америк иргэнийг алан хядах, түүний холбоотон болоод цэргийн армийг хөнөөх явдал юм. Энэ бүхэн нь ариун гэгээн аллах тэнгэртээ хийж байгаа буянт үйл ажээ.

Гэвч үнэн хэрэг дээрээ лалын шашны энэхүү фатва гэх зарлиг бүхий ёслолыг Бин Ладин болоод Ал-завахири нарын хэн нь ч энэхүү шашны уламжлалт сургаалийг эзэмшээгүй, шаардлагыг нь хангаагүй ажээ.

Сомалиа болон Иемен рүү хөдөлсөн нь

Хэдий алькайда бүлэглэл пакистан-афганы хил дээр нууцаар оршин байх боловч тэдний хэт даварсан үйл ажиллагаа Сомалиа, Иеменд ихээр өрнөж байв. Сомалиад Алькайда бүлэглэл АНУ-ын эсрэг бага насны хүүхдүүдийг армид сургаж тэднээр бөмбөг дэлбэлүүлж хүн алан хядахыг өдөр шөнөгүй заан сургаж байв. Тэдгээр хүүхдүүд нь афганистан-пакистаны хилд орших эх оронгүй хүүхэд, залуучууд байлаа. 2009 оны 1 сард Алькайда бүлэг Саудын Арабт задарч улмаар Арабын Пенинсула дахь Алькайда бүлгийг байгуулахаар Иементэй нэгджээ. Уг бүлэглэл иемений төвд орших ба улсын дорой эдийн засаг, дорой ард түмэн, дотоодын аюулгүй байдлын сул чөлөөтэй байдал нь тэдэнд томоохон эерэг байр суурийг олгож өгчээ.

2009 оны 8 сард анх удаагаа Саудын хааны угсааны нэг гишүүнийг алан хядах оролдлого хийжээ. Ерөнхийлөгч обама Иемен улсын өөрийн тал болох АЛи Абдуллад бичсэн захидалдаа өөрийнх нь оронд улам хүчирхэгжиж буй Алькайда бүлэглэлийн эсрэг тэмцэхдээ бидний туслалцааг нь авах нь зүйтэй юм хэмээгээд нэмэлт олон улсын тусламжийг явуулахаа амлажээ.

Ирак Афганистан дахь дайнаас болоод АНУ нь Сомалиа болон Иемен улсуудад тавих анхарал нь сул байгаа юм.

Advertisements

5 хариулт to “Аль Кайда бүлэглэлийн тухай толилуулж байна…”

  1. Мэдээлэлүүдээ нүүр хуудсанд товчоор цаашаа дэлгэрүүлж үздэг болговол ямар уу? 😀

  2. АМИ said

    битгий шаа чи мубаракыг Осама алахыг завдсан гэнүү.алан хядагчын бүлэг биш алан хядагчдын эсрэг бүлэг юм.

  3. naraaaaaaaaa said

    thank you so much. that is very need to everyone. because i was search thats new and al qaeda.thank you so much. мөн лалын шашинтнудын дэгдээсэн ариун дайны талаар оруулвал сайн байна яг юуболох талаар нь………………..

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: