Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Аль Кайда бүлэглэлийн тухай толилуулж байна-2

Posted by suvdan on 4 сар 7, 2010


Байгууллагын бүтэц

Хэдийгээр одоогийн Ал Кайдагийн бүтэц зохион байгуулалтын тухай мэдээлэл тодорхой бус ч гэсэн АНУ Жамал ал-Фадлаас олж авсан мэдээллийн дагуу энэ байгууллагын хэрхэн тогтдог талаархи бүдэг бадаг мэдээлэлтэй болж авсан.

Удирдагчид

Осама Бин Ладен нь эмир бөгөөд Ал-Кайдагийн үйл ажиллагааны ахлах удирдагч тэргүүн юм. Бин Ладенг Өрнөдийн албаны 20-оос 30 хүнээс бүрдсэн Ал-Кайдагийн ахлах мэргэжилтингүүдийн ШУРА-гийн Зөвлөлөөс санал болгожээ. Аяман Ал-Завахири бол Ал кайдагийн дэд тэргүүн Осамагийн туслах юм. Абу Мусаб ал-Заркави Ирак дах Ал Кайдагийн ахлах тэргүүн байсан боловч нууц байр нь бөмбөгдөлтөнд өртсөний улмаас нас барсан учир Абу ал-Масри түүний халааг авсан.

  • Цэргийн хороо нь бэлтгэгдсэн цэргүүдээ сургах дадлагажуулах, зэвсэг байлдааны хэрэгсэл олж авах, дайралтуудыг төлөвлөх үүрэгтэй.
  • Мөнгө санхүү бизнесийн хороо нь хавалагийн банкны тогтолцоогоор дамжуулан цэрэг татах элсүүлэх, бэлтгэгдсэн цэргүүдийг гэх мэт ажиллагаанд зориулж мөнгөн хуримтлал үүсгэх үүрэгтэй. Террористуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ул үндсээр нь таслан зогсоох гэсэн АНУ-ын хүчин чармайлт 9сарын 11 болсон жил маш амжилттай болсон. Гэсэн хэдий ч Ал кайдачууд хяналтгүй банкуудаар дамжуулан санхүүжилтээ хийсээр л байна. Түүнчлэн энэ хороо нь онгоцны тасалбар, хуурамч бичиг баримт пасспортоор хангаж, бүхий л Ал Кайдачуудын санхүүгийн асуудлыг зохицуулдаг ба мөн гадаад дах ашгийн төлөөх бизнесүүдийг явуулдаг. 9 сарын 11-ний хорооны мэдээгээр Ал-Кайда нь үйл ажиллагаагаа явуулахын тулд жилд 30 сая шаардагдана хэмээжээ.
  • Хуулийн хороо нь Исламын хуулийг хянан үзэж тодорхой нэгэн үйл ажиллагаа нь хуулинд нийцэж буй эсэхийг нягталж үздэг.
  • Исламын Судлал нь шашны зарлигыг хэлэлцдэг. Жишээ нь 1998 оны мусалманчууд Америкчуудыг ал хэмээсэн зарлиг
  • 1990-ээд оны сүүлээр олон нийтэд Мэдээллийн хороо нь мэдэгдсэн бөгөөд одоо үгүй болсон Нашрат ал Акбар сонинг эрхэлдэг бөгөөд ер нь бол олон нийтийн харилцааг зохицуулдаг байна.
  • 2005 онд Ал Кайда хэвлэл мэдээллийн продакшн болох Ас Сахабыг үүсгэсэн бөгөөд энэ нь видео болон дуут материалаар хангадаг байна.

Бослого гаргасан хүчнүүд

Роберт Кассидигийн үзэж буйгаар Ал-КАйдад 2 салангид бослого гаргасан хүчин байдаг гэж үздэг. Нэг нь Иракт нөгөө нь Пакистанд

Эхнийх нь 10 100гаараа тоологдох бөгөөд Зөвлөлт Афганы дайны үед зохион байгуулагдан бэлтгэгдэж байлдааны хүчин болсон байна. Анхандаа Саудын Араб Еэмэн дэх гадаадын мужахийдүүдээс бүрдсэн байсан.

Нөгөө нэг нь ойролцоогоор 10000 гаруй хүчтэй, Өрнөдийн улсуудад амьдардаг тийм ч сайн бэлтгэгдээгүй байдаг.

Ал кайдагийн гишүүдийн 62% нь дээд боловсрол эзэмшсэн байдаг гэсэн тооцоо байдаг.

Дайралтууд

Ал Кайдагаас сүүлийн гаргасан томоохон хэмжээний дайралтууд:

  1. Пентагон АНУ Sep 11, 2001
  2. Дэлхийн худалдааны байгууллага Sep 11, 2001
  3. Туркийн Истанбул Nov 15, 2003; Nov 20, 2003
  4. Еэмэний Аден Oct 12, 2000
  5. Кениагийн Найроби Aug 7, 1998
  6. Танзани Дар эс салаам Aug 7, 1998

Ал кайда нийтдээ 6 гол халдлага хийж байснаас 4 нь жихадууд Америкчуудын эсрэг дайн байсан юм. Тохиолдол бүрт маш сайн бэлтгэгдсэн байсны зэрэгцээ зэвсэг, тэсрэх бодис төхөөрөмжөө бүрэн базааж нууц байр хуурамч нэр усаа хүртэл бүгдийг нь бэлдсэн байдаг.

1992 оны 12 сарын 29нд эхний халдлага нь Еэмэний Аденд 2 тэсрэх бөмбөг дэлбэлснээр эхэлсэн. Эхний бай нь Мовенпик зочид буудал байсан бөгөөд хоёр дах нь Алтан мохур зочид буудлын зогсоол байсан юм.

Бөмбөгдөлт нь олон улсын өлсгөлөнгөөс ангижрах Дахин сэргэсэн итгэл ажиллагаанд оролцохоор явж байсан америк цэргүүдийг Сомаль руу явж байхад нь устгах зорилготой байсан. Дотроо бол Ал кайда нь Америкчуудыг сүрдүүлж явуулсан ялалтын бөмбөгдөлт хийсэн гэж үзэгдэж байсан ч АНУ-д энэ дайралт ердөөсөө сүртэй мэдэгдээгүй.

Ямар ч Америкчууд хамтдаа өөр зочид буудалд байрлаж байсан учраас амь насны гарз тохиогоогүй төдийгүй тэд төлөвлөсөн ёсоор Сомаль руу явсан. Хэдий энэ дайралт нь бараг олонд танигдаагүй ч энэ нь Ал-Кайдагийн үйл ажиллагаагаа өөрчилсны бэлэг тэмдэг болж өгсөн юм. Бөмбөгдөлтийн үеэр Австралийн жуулчин мөн Еэмэний зочи буудлын ажилтан 2 нас барсан бөгөөд нутгийн 7 хүн онц хүнд шархадсан байна.

1993 оны Дэлхийн худалдааны төвийн дайралт

1993 онд Рамзи Иосеф Нью Иорк дах Дэлхийн Худалдааны төвд ачааны машин бүхий дэлбэрэх бодс ашиглаж дайралт хийсэн. Дайралт нь 1р цамхагын суурыг дэлбэлж 2 р цамхагыг даран унагуулж бүхэл бүтэн цогцолборыг нураах зорилготой байсан байна.

Иосеф энэ бүгд нь 250000 хүнийг алж чадна хэмээн найдаж байсан.  Цамхаг чичирхийлэн хөдөлсөн боловч суурь хэсэг яагаа ч гүй төдийгүй тэрээр 6 л хүнийг хороож чадсан байна. Тэгсэн хэдий ч 1042 хүнийг шархдуулж 300 сая долларын эд хөрөнгийн хохирлыг учруулсан юм.

Дайралтын дараа Иосеф Пакистан руу зугтаж дараа нь Манилла руу нүүсэн. Тэнд тэрээр 12 америкийн зорчигч тээврийн онгоцыг нэгэн зэрэг сүйрүүлж Пап лам 2р Жон Пол болон ерөнхийлөгч Билл Клинтоны амийг бүрэлгэж Сиагийн удирдах газар луу хувийн онгоцоор дайрах Божинкагийн төлөвлөгөөгөө бэлдэж эхэлсэн.

1990 оны сүүл үеэр

1996 онд бин Ладен өөрийн биеэр Клинтоныг Манилад Ази Номхон Далайн ЭЗ-ийн Хамтын ажиллагаанд оролцох үеэр хороохоор төлөвлөсөн. Гэхдээ тагнуулынхан машины цуваа явахаас хэдхэн минутын өмнө мэдээлэл хүлээж авсан бөгөөд АНУ-ын Нууц албаныханд сануулсан байна. Дараа н бөмбөг  гүүрний доор байрласан байсныг олж тогтоосон байна.

Зүүн Африк дах АНУ-ын элчин сайдын яамыг дэлбэлж 300аас илүү хүнийг хороосон боловч ихэвчлэн нутгийн иргэд байсан. Хариуд нь АНУын цэргийнхэн Афганистаны Хост дах Ал кайдагийн байрыг дэлбэлсэн боловч сүлжээний хүчин чадал нь хохироогүй

2000 оны 10 сард Ал кайдагийн дайчид Иемэнд Пуужин устгагчыг амиа хорлон бөмбөгдсөн бөгөөд АНУ 17 цэргийн албан хаагч амь насаа алджээ. Ийнхүү амжилттай халдлага хийсэндээ омогшсон Ал Кайдачууд АНУ-руу дайрахаар төлөвлөж эхэлсэн

Дэлхийн өнцөг буланд

Ал Кайдагийн Африк дах оролцооний тухай авч үзвэл Хойд Африкт Эритрриа болон Сомалын иргэний дайныг дэмжиж хийсэн хэд хэдэн бөмбөгдөлт халдлагууд авч үзэж болно. 1991ээс 1996 оны хооронд Осама бин Ладен болон бусад Ал Кайдагийн тэргүүлэгчид Суданд байрлаж байсан.

Сахар дах дах Исламын тэрс үзэлтэн босогчид өөрсдийгөө Исламын Магребийн Ал Кайда гэж нэрлэн сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа. Францын албаныхан эдгээр босогчид Ал Кайдагийн удирдлагатай ямар ч холбоо байхгүй гэхдээ олон улсын хэвлэл мэдээлэл болон аюулгүй байдлын шинжээчидийн дунд энэ нь маргаан дэгдээж байна хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ зарим хүмүүс Бин Ладен 2006 онд тэднийг Ал Кайдагийн нэрийг аван сүлжээ болохыг зөвшөөрсөн гэж үздэг бөгөөд энэ нь бараг хүч хэрэглэх байдал нь өргөжихөөс нэг жилийн өмнөх тооцоо юм.

2003 онд Исламчууд Истанбул цуврал бөмбөгдөлт хийж 55 хүний амь насыг авч 700 хүнийг шархдуулсан байна. Туркийн эрх мэдэлтнүүд 74 хүнийг уг хэргийг үйлдсэн гэж үзэж ялласан байна. Тэдний зарим нь өмнө нь Осама Бин Ладентай уулзаж байсан байна.

2009 онд Танвир Хуссейн, Ассад Сарвар, Ахмед Абдулла Али гэх гурван Лондоны оршин суугчид ундаа шиг харагддаг тэсрэх бөмбөгийг Канад АНУруу явах 7 онгоцонд хийхээр нууцаар хуйвалдаж байсан хэргээр сэжиглэгдэн яллагдсан байна.

1990 оны Еэмэний нэгдлийн үеэр Вахабигийн сүлжээ капиталистуудыг түлхэн унагаах зорилгоор энэ улсад шашнаа түгээж эхэлсэн. Хэдий бин Ладен эсвэл Саудын ал-Кайда шууд оролцохгүй байгаа ч хувийн харилцааг тогтоосон. Энэ эргээд USS Cole ийг бөмбөгдөхөд ашигласан.

Иракт, ал кайдагийн хүчин Абу Мусаб ал-Заркавигийн удирддаг Жама ат ал Тахвид Вал Жихад байгууллагатай маш сулхан холбоотой байдаг. Амиа хорлон халдах ажиллагаанд тэд Сүннигийн эмх замбараагүй байдал тал дээр гол хүчин зүйл юм.  Иракт хийгддэг бүхий л бөмбөгдөлтүүдийн  30% 42% нь Заркавигийн байгууллагын хийсэн бөмбөгдөлт хэмэн мэдэгдсэн байдаг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: