Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Интернет соёл ба Бид

Posted by suvdan on 1 сар 23, 2010


За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе?

Би гэдэг хүн байнга л computer, internet-ийн хойно сууж байдаг ч барагтай л бол янз бүрийн site-руу орж хүмүүсийн элдэв шалдав комментуудыг үзээд байдаггүй л дээ. Харин өнөөдөр жаал зав гарахаар нь баахан л элдэв бусын цахим хаягуудаар зочилж үзэв.

Үнэнийг хэлэхэд үнэхээр гутлаа. Ихэвчлэн л хараалын үгс, бусдыг ор үндэсгүйгээр доромжилсон муухай үгс бичсэн байх юм. Хүн үзэл бодлоо илэрхийлж бололгүй л яахав, бухимдалгүй л яахав… Гэхдээ тэрийгээ зөв байдлаар зөв хэлбэрээр илэрхийлж сурах цаг аль хэдийн болсон байна. Зөв шүүмжлэл хэзээд бусдад хэрэг болж байдаг харин хоосон атаархал доромж үг бол үүнд хамаарахгүй шүү дээ. Өнөөдөр бид бүхэн Интернет Соёл гэдэг зүйлсийг зайлшгүй эзэмших хэрэгтэй болсон байна. Зүгээр нэг computer-ийн цаана суучихаад баг зүүчихээд хэн нэгнийг бусармаг үгсээр доромжилсноор өөрсдийгөө COOL залуу болчихсон мэтээр сэтгэж байвал өрөвдөлтэй л юм даа.

Орчин үеийн ертөнцөд залуус бидний хувьд ИНТЕРНЕТ гэдэг бол чөлөөт цагаа өнгөрүүлдэг  хамгийн том орчин шүү дээ. Энэ орчинд соёлтой хэрэглэгч байж чадахгүй байна гэдэг бол гудамжаар алхалж байх даа хэн нэгэн рүү ямар ч шалтгаангүйгээр нулимж, гудамжны нэг өнцөгт зогсоод биеэ засахтай л адил бүдүүлэг үйлдэл гэж би боддог.

Үүнээс гадна миний хэлэхийг хүссэн нэг зүйл бол нэг нэгнээ дэмжих тухай юм. Монголчууд бид цөөхүүлэхнээ. Ийм байж нэг нэгнээ доромжлон гүтгэх ямар шаардлага байнаа? Ямарваа нэгэн зүйлийг хийж бүтээх гэж зорьж яваа нэгнээ дэмжиж байж л Монголчууд бид дээшээ гарна шүү дээ. Чи бусдыг дэмжвэл эргээд бусад хүн ч гэсэн буцаагаад чамайг дэмжнэ. Харин бүгдээрээ л нэг нэгэндээ атаархаад хий хоосон үгээр доош татахыг хичээгээд байвал тэр нь эргээд л бидэн дээр л бууна. Цөөхөн Монголчууд бид нэг нэгнээ л дэмжиж байхгүй юм бол өөр хэн биднийг дэмжих юм бэ? Саяхан би Youtube-ээр аялж яваад Dimmi Quando гээд итали дууг сонслоо л доо. Тэгсэн манай монголын нэг хамтлаг тэр дууны аяыг ашиглаж дуу хийжээ (надад ч бол тэр монгол дуу нь нэг их гоё таалагдаагүй л дээ ). Тэгээд доор нь байх comment-уудыг уншиж байтал нэг монгол залуу бололтой нөхөр “Танай энэ дууг Монголын нэг хамтлаг хуулж дуу хийсэн. Та нар тэд нар дээр ямар нэгэн арга хэмжээ авахгүй юм уу?” гээд биччихсэн байгаа юм даа. Тэр ая хулгайлж дуулсныг нь өмгөөлөх гэсэнгүй л дээ. Зүгээр л монгол хүн байж яагаад Монгол хүнээ хамгаалахгүй байгаа юм бэ гэж бодогдсон. Наад зах нь л Монголчууд наад дууг чинь хулгайлсан гэх ямар шаардлага байнаа. Мэдэхгүй юм даа. Юу ч гэхэв нэг нэгнээ л хайрлая… Бид нэг нэгнээсээ ямар ялгаатай байсан ч гэсэн эцэстээ бид нар чинь адилхан Монголчууд гэдгээ л байнга санаж байя залуусаа.

За тэгээд эцэст нь хэлэхэд соёлтой орчинг 76-аас гуйх биш бид өөрсдөө л түүнийг бүрдүүлэх хэрэгтэй юм шүү… Соёлтой байцгаая залуусаа

Б.Сувд

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: