Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Хулгайлагдсаар л….

Posted by suvdan on 1 сар 21, 2010


Арай ч дээ… Энэ Хятдууд бүр дэндэж байх шив…Манай улсын гэх бүхий л зүйлсийг Өвөр Монгол гэдэг хучлаган дор авахаар шийдсэн бололтой. Телевизээ асаагаад мэдээ үзэхээр Хятдууд хэрхэн Монголын хөөмий, морин хуурыг хулгайлсан тухай гарах юм. YouTube орж жоохон хэсэх гэхээр ДОГШИН ХУТАГТ ДАНЗАНРАВЖАА-ийн “Үлэмжийн Чанар” гэх гайхамшиг төгс бүтээлийг нэг муу жоохон өвөрлөгч пацаан (би уг нь ийм үг хэрэглэх дургүй л дээ)ичих ч үгүй хулгайлан дуулсан байх юм. Үнэхээр юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй балмагдаж орхилоо. Ийм сайхан бүтээлийг тийм балиар гутамшигтай хоолойгоор, ямар ч зохисгүй муухай хатуу хятад хэлээр дуулсан байх юм. Энэ чинь юу болж байнаа. Монгол гэдэг ард түмэн үндэстэний олон зуун жил бий болгосон соёл, ёс заншилийг хэдхэн жилийн дотор тэд нар өөрсдийн нэр дээр болгочихлоо гэж үү? Харин ч нэг ийм юм гэж байдаггүй байхаа… Монгол Цөөхөн хүн амтай байж болох ч сэтгэлгээний цар хүрээ нь дэлхийн ямар ч үндэстэнтэй харьцуулахааргүй өндөр юм шүү. Хүний юмаар хүүдэгнэх гэж оролдож буй Хятдууд яаж ч хичээгээд МОНГОЛЫН Агуу соёлыг Монголын ард түмний сэтгэл зүрхнээс авч чадахгүй.

Нөгөө Хятдууд чинь одоо бас л Монгол хувцсыг өөрсдийн нэр дээр бүртгүүлэх гээд гүйж яваа сурагтай. Харин сайшаалтай нь Mongol Costumes-ийн захирал Б.Сувд эгч Монгол дээл,Монгол хувцасны талаар томоохон хэмжээний судалгааны ажил хийж байгаа юм байна ингэснээр ямар ч богино ухаантай урт гартай үндэстнүүд бидний Монгол хувцсыг хулгайлж чадахгүй болох юм. Энэ судалгааны ажилд  Монгол хувцас Азийн хувцасны соёлд хэрхэн нөлөөлсөн талаархи асуудлыг агуулсан байгаа бөгөөд Монгол үндэстний гайхамшигийг дэлхий дахинд гайхуулах байх хэмээн найдаж байна.

Ямартай ч Монгол ахан дүүс минь өөрсдийн гэсэн бүхнээ хамгаалах цаг аль хэдийн ирсэн байна шүү…Удахгүй цаад хэд чинь Монгол гэрийг минь хулгайлах гээд, Оньсон тоглоомыг минь хулгайлах гээд явж байж мэдэх л гарууд шүү, ичих ч үгүй…..

Ийм байдал гаргуулахгүйн тулд Монголчууд бид өөрсдөө үндэсний соёл заншил, монгол гэх бүхий л зүйлсээ сурч судлах шаардлагатай юм.  Бид нар агуу их өвөг дээдсийн үр сад болсон ард түмэн, өвөг дээдэс маань энэ их уудам газар нутаг, аугаа их Монгол соёлыг бидэнд өвлүүлж үлдээхийн тулд алтан амиа ч хайрлалгүй тэмцэж ирсэн. Энэ их Монголыг авч үлдэхийн тулд бид л өөрөө өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй байна.

Нэгдэцгээе залуусаа…..Монгол соёл гэдэг чинь өөрөө Монгол юм шүү…

Б.Сувд

Advertisements

3 хариулт to “Хулгайлагдсаар л….”

  1. tumurhuu said

    uug ni dajguui sanaa bn.gehdee uwurmongolchuud bol bas bidnii adil mongolchuud.soyol zanshil adilhan baih ni damjiggui….bas nemj helhed bid uursduu undesnii soyoloo hamgaalah soyoliin udur,undesnii soyoloo ch medehgui,hereglehgui baij hyataduud awchlaa gej shuurtsgaah uym…uursduu hog deer haytsan baij ter gadniih ni awanguut eh oronch tsarailhiig harah unheer ichmeer

  2. Suvd-Erdene said

    yooooooooooo yamar muuhai yum bee ana hujaa nar… shal zewuu hurchlee.. heterhii yum… ene ayniihaa ch neriig medku bjiij yu gj duulj bgaa boloo orhuulgiig ni sonsoh yumsan…

    • suvdan said

      уг нь дуулж байгаа наад залуу нь өвөрмонгол юм байна лээ л дээ… Дуу нь уг нь бол монгол соёлыг хятдаас өөр, монголчууд хятдаас өөр гэж л дуулж байгаа юм шиг байна лээ… Гэхдээ л Энэ “Үлэмжийн чанар” гэдэг дуу чинь хэн бүрийн оролдоод байдаг дуу биш шүү дээ…

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: