Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Түрхэн хугацааны бачимдал ба Шинэ үеийн Монголын ардчилал

Posted by suvdan on 12 сар 12, 2009


Өчигдөрхөн бид бүхэн Ардчилалын  20 жил гээд хөл хөөртэйгээр улс даяар хий хоосон хуурмаг ардчилалын багийг харан баярлав.  Хотын гудамжаар нэг Ардчилал 20 гэж хөөрсөн хүмүүс энгэртээ 50000 ширхэг одонгын нэгийг энгэртээ гялалзуулан хөөрцөглөх юм. Үүнийг тэдгээр хүмүүсийн буруу гэж тохох гэсэнгүй.

Бидэнд ийм зохиол сайтай, Холливүүдийн хэмжээнд хүрэхүйц найруулсан жүжиг тавьж өгч буй төр засгийн дээд удирдлага хэмээх жүжгийн багынхандаа  юуны өмнө баяр хүргэе? Ард түмэн бидэндээ цэнгэлийн манлай аз жаргалын дээдийг хайрлаж буй та бүхэндээ гүн сэтгэлийн талархалаа илэрхийлье гэх үү дээ?

За энэ егөөдөл ч яахав…Бидний өнөөдрийн амьдарч буй нийгэм үнэхээр АРДЧИЛСАН байж чадаж байна уу? Энэ асуултын хариултыг бодохоор талбай дээр очоод зулын гол болчихмоор санагдах юм.  Миний нүдээр бол өнөөдөр бид зүгээр л хий хоосон ардчилсан гэсэн уриан дорхи Социалист нийгмийн тогтолцоонд  амьдарч байна шүү дээ. Өнөө 1990 оноос өмнөх манай Монголын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгэм одоо ч гэсэн манай монголд байсаар л байна. Зах зээлд бид нар амьдарч байна гэж үү? Надаа нэг амьдарч байна гэсэн сайхан жишээ олоод хэлээд өгөөч. Өчигдөрхөн би утсаар яриулж тамхи чихэр бохь энэ тэрхэнийг зардаг ахыг хотын гудамжыг муухай харагдуулаад байна гэж загнаж байх цагдааг олж харлаа. Тэгээд хэдхэн хоногын өмнө Мийгаа багшынхаа лекцэн дээр бас үүнтэй төстэй жишээ аван ярьж байсныг санаад эргэн бодоход ХААНА ТЭР АРДЧИЛАЛ ЧИНЬ БАЙНА ГЭЖ АСУУМААР САНАГДЛАА. ХААНА БАЙГААН ТА НАРЫН ЯРИАД БАЙДАГ ЗАХ ЗЭЭЛ? Үнэнийг хэлэхэд тэр бохь зардаг ах төрөөс юу гуйгаад байгаа юм бэ? Тэр хүн надад мөнгө өг гэж төрөөс гуйхын оронд өөрийнхөө хүчээр хар хүйтэнд хэдэн хүүхдүүдээ тэжээх гээл зогсож байна шүү дээ.

Хувь хүн төрөөс ирэх хий хоосон ямар ч дарамт шахалт, авилгал өгөлгүйгээр чөлөөтэй бизнес эрхэлж болох тэр тогтолцоог л ЗАХ ЗЭЭЛ гэдэг юм бишүү????

Энэ нийгэм бидний эрхэмлэн дээдэлдэг ардчилал зөв голдирлоороо явахад тэгээд юу хэрэгтэй юм бэ? Би уг нь их л optimist хүн байгаа юм. Түрүү жил л гэхэд би энэ нийгмийг залуу үе бид ямар нэгэн өөрчлөлт хувьсгалгүйгээр засаж залруулж болно гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр миний хувьд л лав тийм итгэл төрөхөө болилоо. Залуу үе бид нар л өнөөдрөөс өөрсдийгөө хөгжүүлж,  бидний тархийг угаагаад байгаа ЖҮЖИГЧДИЙН хий хоосон балайралд автахаа байж чадвал л бид нар энэ НОВШИЙН (хараалын үг хэлсэнд хүлцэл өчье) нийгмийг өөрчилж чадна.

Надаас өөр илүү оптимист үзэлтэй хүн байж  болохыг үгүйсгэхгүй ээ… Гэхдээ би зүгээр л одоогийн нийгмээ та нар минь дахиад жаахан анхааралтай ажаад үзээчээ гэж л хүсмээр байна.

Б.Сувд

Advertisements

5 хариулт to “Түрхэн хугацааны бачимдал ба Шинэ үеийн Монголын ардчилал”

  1. gegeenee said

    ene mongol uls ch uragshilah araamanda bish uhrah araamandaa orj dee chaawaas gj.. 20 jiliin umnu uragshilnaa gj zorigloj bsn ni yerduu iim zuiliin tuluu bsn gjuu?? gashuun unen bol yerduu l ene. iinhuu agshin tudii bodohod l Suhiinhee talbai deer ochood amidaaraa zuliin gol bolchmoor ch ym shg….

  2. hulanka said

    цөс хөөрч байна.Манай үеийнхний амьдрал ийм бүрхэг байхад ирээдүй хойч маань яанадаа хөөрхий. Амь амиа бодох уу үүнтэй тэмцэх үү? Ямартаа ч эхлээд өөрсдөө боловсроод авъя.

  3. Ойн савдаг said

    Сайн уу Сувдаа. Юун түрүүн чиний блогийг их таалагдсаныг хэлмээр байна, үргэлжлүүлэн бичсээр л байхыг хүсье. Байнгын уншигч байхаа амлаж байна. Энэ бичлэгийн тухай хэлэхэд чи ардчилалын тухай их буруу ойлголттой байдаг юм байна. Жишээ нь гудамжинд тэрэг түрж байгаа хүн тэгээд зогсож байгаа учраас ардчилал байгаа юм. Ардчилал бол чадахаараа ажиллаж, чадахаараа олдог, чадахгүй бол өлсөж юм уу хөлдөж үхдэг нийгэм шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд жинхэнэ ардчилалд бас хүсээд байх юм ховор. Гэхдээ манайд ардчилал хэрэггүй гэж байгаа юм биш, маш хэрэгтэй, гэхдээ жинхэн утгаараа ажиллахгүй байна гэдэг дээр санаа нийлж байна.

    • suvdan said

      Коммент үлдээсэнд баярлалаа. Тиймээ монголд ардчилал хэрэгтэй. Одоо ч гэсэн худлаа үнэн ч бай монголд ардчилал байхын хувьд байж л байх шиг байна. Гэхдээ миний гол хэлэхийг хүссэн зүйл бол өнөөдөр Монголд Зах зээлийн эдийн засаг гэгч юм ерөөсөө ч алга байна шүү дээ. Ардчилал зөв голдрилоороо явахын тулд эхний ээлжинд Зах зээл гэгч зүйл манай улсад бат сууриа тавих хэрэгтэй.

  4. […] […]

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: