Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Эмээгийн минь шүлэг

Надад зориулсан анхны шүлэг……….

2009 оны хамгийн сүүлийн өдрийг өвөө эмээтэйгээ хамт өнгөрүүллээ. Гэртээ гүйн гүйж л орж ирээд арай гэж нэг ерөнхийлөгчийнхөө үгтэй уралдан оргилуун дарсаа буудууллаа.  Шинэ он сайхан л эхэллээ.  Өвөөгийнд байхад эмээ маань надад зориулж бичиж байсан шүлгээ уншиж өглөө. Ийнхүү энэ оны хамгийн анхны бичлэг болгож эмээгийнхээ шүлгийг та бүхэнд хүргэе.

Сувд-даа зориулав……1995 он ……Эмээ Ж.Өлзий-баяр

Эхлэн төрсөн зээ Сувд      Энэ дэлхийд хөөрхөндөө

Эмээ өвөө хоёр дээрээ     Эрхлэн эрхлэн өссөндөө

Төрүүлсэн ээж нь хол явж    Түнтийсэн охин надад хоцорлоо

Алаг үрийг нь зугаацуулж    Арьсан мээмээ хөхүүлж байлаа

Хэл ам нь дийлдэхгүй болж     Хэлэх хэлэхгүй үгийг ярьдаг боллоо

Багынх нь хувцас багтахаа байж   Барагтайхан үгийг тоохоо больлоо

Чихэр жимсэнд дуртай  Чихмэл тоглоомд хайртай

Зураг зурах сонирхолтой    Зугаацан аялах дуртай

Ажил амьдралын хаана ч болов    Алагхан охин үргэлж дагаастай

Гудамж талбайн алинд ч болов    Гудигчгүй байнга хөтлөөстэй

Ээж аавын үрийн үр   Эмээ өвөөгийн энхрий охин

Эгэл хорвоод мэндэлсэн үр   Энэ дэлхийн нэгэн иргэн

Дэргэд нь байнга байхгүйгээс цааш  Дэндүү эрхлүүлээд ч яахав

Хажууд нь үргэлж байхгүйгээс хойш     Холоос хийдүүхэн байх нь дээр                                        Эмээ нь…1995 он

Ханьдаа зориулав…

Posted by suvdan on Нэг дүгээр сар 1, 2010

Энэ хорвоо дээрхи миний хамгийн хайртай, мөнхөд хүндэлж биширч явах хүмүүс минь миний өвөө эмээ хоёр юм. Миний эргэн тойронд ийм сайхан хүмүүс үргэлж намайг дэмжиж байдаг болохоор л АЗ, АМЖИЛТ, БАЯР ХӨӨР гурав намайг даган тэтгэж явдаг байх. Энэ хорвоо дээрхи хамгаас хайртай хүмүүсийн минь хайр сэтгэлийн гэрч болсон нэгэн шүлгийг та бүхний хүртээл болгоё. Энэ бол миний эмээгийн өвөөд маань зориулж бичсэн шүлэг юм. Багахан хэсгээс нь….

Эцэг эхийн буянг дагаад

Ивээл жилтэй ханьтай учирч дээ

Эргэн эргэн санан суухад

Элж сэчрээгүй (бичгийг нь сайн ойлгосонгүй) хайр минь юмдаа

Нартын дор намайгаа гэсэн

Насны хань минь хадаг юм даа

Үе үеэр улирах цагт

Үгээ өөрчлөөгүй хань минь юм даа

Даган даган баясан суусаар

Дэрээ хуваан өтөллөө дөө

Харцаараа хэлдэг ханийнхаа

Халамжин доор жаргая даа

Advertisements

4 хариулт to “Эмээгийн минь шүлэг”

  1. ganaa said

    aan emee nadaa ch gesen shuleg bichsen mishka ad anhnii ach mach gesen shuleg bsan te?

  2. maaya said

    uneheer unen ugtei shuleg bn.bi ch gsen emee uvuu 2 deeree ussun.uneheer l bi dandaa l emeege dagj yvdag bsan.sayhan mani uvuu burhan bolsiimaa ene shulegiig unshsan chni uuriin erhguu nulims tusalj bn.

  3. garigaa said

    bi ch gesen…

  4. […] Эмээгийн минь шүлэг […]

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: